sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг түгшээсэн /COVID-19/ цар тахлын улмаас спортын олимп, дэлхий,тив олон улсын уралдаан, тэмцээнүүд бараг бүгд цуцлагдсан.
Тиймээс 2020 оны хувьд спортын онцлох үйл явдлууд хомсхон байсан гэж болно. Гэхдээ бүтэн жилийн онцлох амжилт ололтуудаа бид дүгнэдэг уламжлал ёсоор Монголыг спортын онцлох явдлуудыг нэрлэж байна.
 
 
1. Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн ФИБА Их дуулгын чансааг Их дуулгад оролцсон амжилтаар нь “Шилдэг 12 баг”-ийг зарлахад Монголын баг багтжээ. Ийнхүү Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн 3х3 сагсанбөмбөгийн шилдгүүдийн тоонд анх удаа орж байна.
2. Олон улсын хөл бөмбөгийн холбоо/FIFA/-ноос Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжих зорилгоор хагас сая ам.доллар буюу 1,4 тэрбум төгрөгийг олгохоор болсон.
3. Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга асан “KING TUG” Нямбаярын Төгсцогт, мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын жингийн дэлхийн аварга “Мистер” хочит БМонгол шатарчид чансаагаараа дэлхийн 163 орноос 25-д эрэмбэлэгдлээ Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга асан “KING TUG” Нямбаярын Төгсцогт, мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассельтай энэ оны эхэнд хүч үзсэн. Энэхүү цол хамгаалах тулаанд Гэри Рассель ялж WBC-гийн аваргаа хамгаалсан юм. “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт 8 сарын дараа (2020.09.20) Барбадосын ”Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдаж өрсөлдөгчөө 115:111-ээр яллаа. Тэрбээр, одоо WBC холбооны аваргын төлөө Гари Расселтай дахин тулалдана. 
 
 
4. Марафонч ОУХМ Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпын наадамд уралдах эрхээ 3 удаа баталгаажуулав. Мөн марафонч Ц.Бямбажав 2 цаг 09 минут 03 секундын амжилтаар олимпод оролцох болзлоо хангав
5.АНЭУ-ын Абу-Даби хотноо 2020 оны хоёрдугаар сарын 27-29-нд болсон Дэлхийн Шатрын холбооны 90 дүгээр Конгрессоос Их мастер цолны 4 норм биелүүлсэн Ховд аймгийн шатарчин ОУМ С.Билгүүний цолыг баталгаажуулж Олон улсын Их мастер /ОУИМ/ /2503 / цол олгов. Тэрбээр Монголын эрэгтэй 5 дахь Их мастер болов.
 
Монгол шатарчид чансаагаараа дэлхийн 163 орноос 25-д эрэмбэлэгдлээ.
6. Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахимаар зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын даамчин охид тодорлоо.
 
 
 
7. Монголын баг цахим спортоор Ази тивийн аварга болов. Мөн цахим спортын Европын аварга шалгаруулах “PUBG Mobile Club Open” тэмцээнд Монголын тамирчин Даваадоржийн Мөнхбат багтсан Конина Повер /Konina Power/ баг тэргүүлж 15 мянган ам.долларын эзэд болжээ.
8. МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпын аварга Н.Түвшинбаяр гишүүдийн 96,4 хувийн саналаар сонгогдсон.  
9. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхөөс Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс Монгол Улсын аварга Н.Батсууриар ес давж Төрийн Их баяр наадамдаа 2 дахь удаагаа түрүүлж, Монгол Улсын аварга боллоо.
 
 
10. Биеийн тамир спортын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/ боллоо.
11. Йорданы нийслэл Амман хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын “Токио-2020” олимпын эрх олгох боксын тэмцээнээс хүрэл медаль хүртэж манай боксчдоос анхны олимпын эрх авав.  
 
 
12. Их аварга Хакүхо М.Даваажаргал 35 насандаа 44 дэх түрүүгээ хүртэв. Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумогийн /3 сар/ хаврын тэмцээний сүүлийн 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 Их аварга Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар Хару башёд түрүүлэв.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг