Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башёгийн өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй 65 бөх коронавирусийн халдварын улмаас өнжсөн билээ. Улмаар сар гаруйн хугацаанд тусгаарлалтад байсан бөхчүүдээс дахин шинжилгээ авахад бүгдийнх нь хариу сөрөг гарчээ.
Тиймээс өчигдрөөс албан ёсоор бэлтгэлдээ орсон тухай “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Ирэх сарын 14-нд эхлэх Харү башёд ёкозүна, озэки зэрэг өндөр цолтой олон бөхийн хувь заяаг шийднэ.
Түүнчлэн доогуур зиндааны зарим сүмочийн хувьд ч онцлог башё байх юм. Тиймээс үзэгчид хүлээлт ихтэй, сүмочид урьдынхаа илүү ач холбогдол өгч байгаа аж. Коронавирусээр халдварласан бөхчүүдийг төлөөлж “Арашио” дэвжээний дээд зиндааны бөх Вакатакакагэ ярилцлага өгөхдөө “Бэлтгэлээ сайн хийж байгаа. Ирэх башёд сайн барилдах болно. Дэвжээн дээр юу хийж чаддагаа харуулахыг хүсч байна” гэжээ. Түүнээс гадна “Томозүна” дэвжээний бразил бөх Кайсэй “Юуны түрүүнд хурдхан формдоо ормоор байна” гэв.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Бүх бөхчүүдэд амжилт хүсье.
Mongold hamaagui medee medeelleed baih um
Өөрөө бөх үздэггүй дотор хүн үү.
Шаал тэнэг гарчиг. Халдвартай бөхчүүд гэж ойлгогдоод байна. Эдгэрсэн бөхчүүд гээч.
manai behchyyddee amjilt hysye!ta nar bygd hychtei ariun gazar soroo yyl ys chini hamt yabdag syy!!!tyyniig l syt!!!tegbel byar orno hysel byelne!
Халдварласан бөхчүүд бэлтгэлдээ гарчээ гэж байхаар эдгэрсэн бөхчүүл гэж бичвэл дээр биш үү?
Сумочид энэ сарын барилдаанд орох бэлтгэлдээ орлоо гээд л гарчиг тавчихаад дотор нь хэн хэн барилдахыыг нь бичээд л болоо биш үү