"Эр бор харцага" буюу Жамцын Бор харцага

Нийтэлсэн: 2013-02-19 08:40:06

Сэтгэлийн гол, гал дундуур нэгэн дууны шуранхай хаднам. Эд эс, сэрэл мэдрэмж бүхэн түүнд өөрийн эрхгүй автан чагнахуй:

Эр бор харцага нь

Шуундаа хүчтэй билүү дээ

Идэрхэн залуу насандаа

Даанчиг ажиггүй явлаа даа

Аяа хөөрхий

Алдрай мину зээ хэмээн цээжний гүнээс хөнгөн гуниг цухалзуулсан атлаа бахархал төрүүлсэн энэ дууг сонсохуй, яагаад ч юм хувь хүмүүний зүгээс Жамцын Бор харцага санаанд ордог бөлгөө. Ж.Бор харцага гэж чухам хэнсэн билээ? Тэр Булган аймгийн Орхон сумын харъяатан. Сумандаа барилдаж ганц хоёр давж беломорканал-цагаан тэнгисийн суваг / хайрцаган дээр нь газрын зурагтай тамхи/, энэ тэрээр шагнуулдаг байж.

 

Цэрэгт ирээд Армийн генерал, улсын баатар Батын Дорж гуайн мэлмийд өртөж, “Алдар” нийгэмлэгт ардын багш Ч.Дамдиншаравын удирдлаганд бэлтгэл хийх болжээ. Жин хасахын биш нэмэхийн зовлонг үзжээ. Нэмэх нь хэсэгхэн зуур зовоод болчихдог болохоор амар гэнэм. Гэхдээ ид үедээ бараг байгалиараа 116 кг хүрч байв. Чөлөөт бөхөөр улсын 4 удаагийн аварга, 1978 онд Тайландын Бангкок хотод болсон Азийн 8-р наадмын мөнгө, 1979 оны Дэлхийн Залуучуудын аваргын хүрэл, Дэлхийн Цомын хүрэл медалийг тус тус хүртжээ.

 

За тэгээд цааш нь өгүүлбэл, 1983 онд Ардын хувьсгалийн 62 жилийн ойн баяр наадмын зургаагийн даваанд Увс аймгийн Давст сумын харъяат, улсын арслан М.Мөнгөныг унагаж, шөвгийн наймд үлдээд загнах, зандрах, занхаих нь зэрэгцсэн нэгний үгэнд ороод “хэвтээд” өгчихөж. Харцага маань “Халх төрийн наадмын долоогийн даваанд бууж өгдөг над шиг тэнэг хүн байхгүй. Хойшдоо ч гарахгүй.

 

Гэхдээ ах нь болоод өнгөрсөн юманд харамсаад байдаггүй” гэсэнсэн. Энэ жилийн наадмын зургаагийн даваанд Ж.Бор харцагад өвдөг шороодсон М.Мөнгөн арслан хойтон жилийн наадам буюу 1984 онд улсад хоёр дахиа үзүүрлэсэн билээ. Ж.Бор харцага мөн л зургаагийн даваанд О.Балжинням аваргыг давж, зааны даваанд ё.Ишгэн заантай үзээд үнэндээ бараагүй ажээ.

 

Гай газар дороос гэгчээр удалгүй осолд орж, амьдарлаа бодъё хэмээгээд алсхан хөдөө тийш гарчээ. Дорнод аймагт 17 жил амьдрахдаа тус аймгийн наадамд 7 удаа түрүүлж, 4 удаа үзүүрлэсэн байнам. Үүнийг бичигч Монгол бөхийг дэлхийн дээд амжилтын Геннесийн номонд бүртгүүлэх барилдааны үеэр харцага ахтай анх танилцсан юм. Тэгэхэд харцага ах “Залуу байхад газар дээр чангахан гишгэхэд цөмөрөх гэж буй мэт санагддаг байлаа.

 

Ах нь 47 шил архи уугаад 40 метрын хясаан дээрээс нисчихсэн хүндээ, машин ч таабчик болсон...” гэж билээ. Бөхийн буян, Ш.Хишигсүрэн захирлынхаа ач ивээлээр “Соён гэгээрүүлэгч” телевизийн “Дархан мэх” нэвтрүүлгийг чадан ядан хөтлөх аз завшаан олдож, харцага ахыгаа нэвтрүүлгийнхээ 63 дахь дугаарт урин оролцуулсан юм.

 

Мань хүн шатрын спортын Олон улсын их мастер Ц.Батчулуунтай “уулгүй талын цусгүй тулаан” хийж, арга буюу мад тавиулаад дараа нь их мастерт этэх мэх заасан. Этэх мэхийг их сонин байдлаар сурч. Учир нь Д.Мягмар заанд энэ мэхээр унасаар байгаад хариуд нь сураад авчээ. Ах харцагын тухай Г.Элбэг харцага санамсаргүй тохиолдлоор “О.Одгэрэл заан, начин болчихсон байсан.

 

Төмөр замын наадам дээр Бор харцага Одгэрэлийг амлаж авлаа. Одгэрэл ч юм болгохгүй байх даа гэж бодлоо. Бор харцага өндөр туранхайдуу бор өвгөн. Гэтэл Одгэрэлийн толгойг нь уургалаад өндөсхийхэд нь нэг мэх хийх шиг болсон. Одгэрэл яг сээрээрээ цэвэр буусан. Тэгсэн тавхайдчихсан юм билээ. Тавхайдах, бусгах, сээрэн дунгуй гэдэг үгнүүд чинь үндсэндээ монгол үг хэллэг юм шүү дээ” гэж ярив.

 

Ингээд бодохоор Ж.Бор харцага гэж ямаршуухан бөх явсан нь олон долоон үгийн тайлбаргүйгээр мэдрэгднэм бус уу. 21 дэхь жилдээн тасралтгүй гарч байгаа “Бөх” сонинд өгсөн ярилцлагандаа “Халхын их аваргуудыг ааглан хаяж явсан үе надад бий” гэж ам бардам хэлсэн идэр залуу насандаа даанч ажиггүй явсан, эрийн хуйх “Эр бор харцага” Жамцын Бор харцага ах юугаан жаахандуу гэмээр цухасхан бичихүйд ийм буюу.


Сэтгүүлч До.Ууганбаатар

Эх сурвалж: "Бөх"

СУРТАЛЧИЛГАА :

23 сэтгэгдэл харуулж байна        

  1. Борд хараал хийлгэж хясаанаас нисгэсэн хүн нь баянмөнх л болов уу гэж харддаг юм.Тэр л ийм муу юмандаа гаршсан этгээд.Бор наадмын 4,5,6-н даваанд балжиннямтай 3 тунаад 3 хаясан юм.Одоо тэр хүн нь улсын аварга болчихсон яваа.Мөнгөн арслан хэнийг ч дархан гуяддаг үедээ Борыг давуулаад хаяж чаддаггүй байсан нь үнэн юм.Хайран бөх.Муу хүмүүсийн золиос болсон доо.Ямар "амьтан" явсныг нь мэдэх болохоор тэгж харамсдаг.

    зочин, 2013-02-19 11:13:28, 122.201.18.144Хариу бичих

  2. hardah serdehiin don shugelsen muu teneg uheeree amaa tataj yav

    Зочин, 2013-02-19 13:11:30, 202.179.20.181

    haraal medehgui,monhbataar zaan bolohgui heneer zaan bolohiin be,gej.ovgonhuu guai zagnaj bailaa,buuj ogood butsaj yavahad ni...

    zochin, 2013-02-20 22:39:15, 122.201.18.210

    Таны нэр:

    Тайлбар:

  3. saixan amitan baisan daa,xadbaatar awargiig gargadaggyi baij bilee

    kk, 2013-02-19 12:25:38, 202.179.29.247Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. odoo uursnii unasan budersenee hunii buruu bolgoj chihdeg, ene hun arhi uugaad ingesen geed uuruu heleed bhad, nyamdorj l bichee bololtoi, deerh comentiig.

    Зочин, 2013-02-19 12:28:16, 103.9.90.130Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Bayanmonh gej uneheer muu Hun yum data chi

    Irgen, 2013-02-19 14:20:32, 71.191.7.67Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Загнаж, зандарч, занхайж байсан этгээд бол Мөнхбат, Баянмөнх нар л байхдаа. Тэд нар л кэвт гэдэг байсан шүүдээ

    Зочин, 2013-02-19 17:09:19, 122.201.18.242Хариу бичих

  10. 1983 оны улсын их наадамд 42 настай далай даян дархан аварга Мөнхбат 5-н даваанд улсын заан Лхагвасүрэнг, 6-н даваанд Сугааг 7-н даваанд Борыг тус тус давжээ. Мөн онд Төв аймгийн 60 жилийн ойгоор Хадбаатар арсланг орхиж түрүүлжээ.

    Кэвт, 2013-02-21 11:53:17, 180.149.93.12

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Тэр хэвтүүлсэн хүн нь Мөнхбат аварга шүү дээ.Аварга гээд гайхуулаад явдаг хүмүүс ингэж бусдын эрхэнд халдахаа бахархал гэж үздэг нь заншил болсон юм биш үү.Одоо ч хэвээрээ.Монгол хүний нас,цол хүндэлдэг уламжлалыг буруугаар ашиглаж байгаа хэлбэр.

    зочин, 2013-02-19 18:12:19, 122.201.18.144Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Dornod aimgiin naadamd olon jil turuulsen hun. Namaig davaad ulsad ochooroi gej Chimeddorjid heleed bainga unagadag bsan gesen.Jaahan bazaahgui huuhentei suugaad balarsan bh aa.

    zochin, 2013-02-19 22:01:21, 122.201.18.194Хариу бичих

  14. ter hiihen ni zodog shuudagiig nuuj ene ter boldog bsan bayanaa tanilzuulsan gene lee

    Зочин, 2013-02-19 22:12:00, 69.171.163.209

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Darkhan avarga humuus zahiin hartsagaas davaa guigaad baih ch haashaa uym. Tuhain uedee 2 Munkh tasarhai baisan daa. Hardaj serdehee bolimoor uym. Sain hartsaguud olon bna daa. Daraa ni tegsen ingesen geh yaria bol demii l uym.

    Зочин, 2013-02-20 05:04:26, 192.231.133.253Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Bor xartsagadaa eruul enx, urt udaan nasiig xusen eruuie, argagaui l saixan bux yavsan daa

    Зочин, 2013-02-20 08:59:25, 202.170.68.131Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Дархан аварга гэдэг чинь 10 гаран жил сайн барилддаг хүнийг хэлдэг юм.Тэрнээс биш насан туршаа дархан аварга цолондоо дүйцэхүйц барилддаг хүн хаана ч байхгүй.Байгалийн жамаар харьж мууддаг нь ёс.Тэр үедээ дархан аваргууд аваргуудыг хядаж яваа аваргын энтэй харцага битгий хэл гайгүй цэргийн арслангаас ч гуйдаг л юм даа.Мөнхбат аварга бол тэр жамаар эрт муудсан.баянмөнх аварга сайндаа ч биш олон бөхийг элдэв муу аргаар замаасаа зайлуулж яваад хэдэн жил амь тээсэн байх.

    зочин, 2013-02-20 10:59:20, 122.201.18.237Хариу бичих

  20. eldev muu argaar heniig zailuulsan yum be hudlaa medemhiireed baih yum, Bor hartsaga ene ter tedentei ulsyn naadamd barildaj baisan ni olon ch bish dooguur l zalraad ugdug baisan sh dee ter 1983 ond Muueetei taarsnyg es tootsvol dahin tedentei naadamd taaragui

    Зочин, 2013-02-25 12:44:15, 71.89.23.58

    Таны нэр:

    Тайлбар:

  21. 2 munkh harij baisan ue baihgui yu daa.tserentogtohiin ue garaad irsen baisan.er n bor tserentogtoh had 3iin l id ue baij

    Зочин, 2013-02-20 14:24:46, 76.218.69.21Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. ingej hyn gytgehee bolimoor yum delhiid danstai avarga shyy dee deerh hardah don shygelsen bugt

    mng, 2013-02-20 17:36:13, 122.201.18.1Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Бор харцага гэхээр мэдэхгүй хүмүүс одоогийн харцага цолтнуудтай адилтгаж ойлгоод явдаг бололтой.Бор харцага бол одоогийн Санжаадамба заан аварга арслангуудыг өлхөн хаядаг шиг дээд цолтнуудаа хаядаг байсан хүн.Тэгэхээр харцага цолондоо багтахгүй том бөх явсан юм.Зарим нь допинг хэрэглээд ичих ч үгүй даян аварга болчихсон байхад ийм хүн харцага гээд сууж байхыг бодоход хорвоо ч шударга бус юм аа.

    зочин, 2013-02-21 00:14:03, 122.201.18.147Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. 90-eed onii suuleer Bor ahtai gemgui sain taniltsaj bilee, Erel kompanid ajillaj baihad Chuukaa hartsaga daguulan irj taniltsuulj baij bilee, saihan er hun.... olon jil taaraldsangui dee

    Amgaa, 2013-02-21 08:38:52, 103.9.91.94Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. yamar muu nairuulgatai bichee ve

    Зочин, 2013-02-25 13:25:31, 202.70.42.34Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. чи өөрөө сайн найруулаад биччихээч

    Зочин, 2013-02-25 14:22:43, 122.201.17.194Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Агуу эр сайхан ч эр сайн ч бөх дэндүү ч гэмээр хэнэггүй нөхөр тийм сайхан хүчтэй байхдаа дараа жил болно л биз гээд Мөөеө-д бууж өгөөгүй бол, сүүлийн үеийн 6 заанаас Цэрэнпунцаг Балжиннямд бууж өгөөгүй бол ядахдаа АРСЛАН гээд л явах байсан гэж энэ хоёрыг боддог юм

    Арслангийн зиндаатай бөх, 2014-01-15 02:29:34, 108.240.29.173Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. цэрэнпунцаг түүндээ гутраад барилпдахаа ч больсон.хүний үгэнд орж бууж өгнө гэдэг ч дээ

    ганболд, 2014-08-08 21:44:45, 202.170.69.69Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

Монголын оюун ухааны тамирчид дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ1

Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнх "Хөзөр" цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Фотог:

Монгол-Америкийн дайчид 4212 метрт төрийн далбаагаа мандуулав 3

Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд тусгай томилолтын уулын ротын бүрэлдэхүүнээр анх удаа уулын дайралт хийж, Монгол-Америкийн төрийн далбааг мандуулав.

Фотог:

Б.Дөлгөөн: Олимпод монголын анхны эмэгтэй тугчаар оролцсон, би азтай хүн 1

“Дөлгөөнөө одоо ганц найдвар нь чи шүү. Хичээгээрэй” гэж хэлсэн. Би ч олон юм бодолгүй сайхан барилдъя гээд л гарсан.

Фотог:

Деко: Монголын хөлбөмбөгчид хүчтэй, хурдтай тоглодог3

Португалийн алдарт хөлбөмбөгчин Андерсон Луйс Де Коза буюу Деко гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох "Tiger street football''-д оролцохоор өнгөрсөн баасан гаригт манай улсад хүрэлцэн ирсэн.

Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Монгол-Америкийн дайчид 4212 метрт төрийн далбаагаа мандуулав

Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд тусгай томилолтын уулын ротын бүрэлдэхүүнээр анх удаа уулын дайралт хийж, Монгол-Америкийн төрийн далбааг мандуулав.

Деко: Монголын хөлбөмбөгчид хүчтэй, хурдтай тоглодог

Португалийн алдарт хөлбөмбөгчин Андерсон Луйс Де Коза буюу Деко гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох "Tiger street football''-д оролцохоор өнгөрсөн баасан гаригт манай улсад хүрэлцэн ирсэн.

Г.Болдбаатар: Хөлс, хүч, хөдөлмөр үнэлэгддэг юм байна

Энэ жил өмнөх амжилтаа ахиулж тэр дундаа дэлхийн аварга болсондоо сэтгэл туйлын өндөр байгаа. Хөлс, хүч, хөдөлмөр үнэлэгддэг юм байна.

Эмэгтэй жүдочид багаараа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн 2014 оны багийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртэж дэлхийд хүчтэй шилдэг жүдочидтой гэдгээ нотлон харууллаа.

Криштиану Роналду Европын шилдэг тоглогч

Криштиану Роналду Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ хувилбараар 2013, 2014 оны Европын шилдэг тоглогч болжээ.

Аваргатай өдөр буюу Найдангийн Түвшинбаярын тухай

Японы алдарт бөх, олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Кейжи Сүзүкиг давхар хамж өндөрт өргөн шидэж давсан барилдаан одоо ч олон зүрхийг догдлуулж, олон сэтгэлийн хойморт завилан буй.

ОУИМ Т.Батчимэг шилдгүүдтэй өрсөлдөж байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод үргэлжилж байгаа шатрын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний гурав дахь өрөгт Их мастер Т.Батчимэг Украины Ана Ушенинатай тоглон тэнцсэн байна.

Аваргын зээ ину

Галиндэв хүү энэ барилдаанд барилдахаар ирсэн бөхчүүдийн дундаас ганцаараа содон агаад засаад тавьцан засмал баримал мэт өнгө тунамал үзэсгэлэн төгөлдөр сайхан харагдаж байсан.

Ц.Түмэннаст: Хүү минь ялчихаад "Ээжээ, би дэлхийн аварга боллоо" гэж хэлсэн

Багадаа гэрт ирсэн зочдын өмнө "Барилдах уу" гээд өрж зогсдог хүү байв. Цаадүүл нь өхөөрдөөд цаашлуулж барилдахаар баясаад сүйд болно.

Б.Дөлгөөн залуучуудын олимпоос мөнгөн медаль авлаа

БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16-нд эхэлсэн “Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадам маргааш хаалтаа хийнэ. 1

Өсвөрийн марш тактикийн тэмцээн боллоо

Хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд энэ сарын 20-25-ны өдрүүдэд хаалтын ажиллагаагаа хийлээ.

Г.Болдбаатар Дэлхийн аваргын алтан медалийн салхи хагаллаа

Г.Болдбаатар Дэлхийн аваргын алтан медалийн салхи хагаллаа

Наадамд очвол бөхийг нь битгий үзээрэй!

Энэ жилийн наадмын сүүлч саяхан болж хурдан морьд, хүчит бөхчүүдийн хөлс гүйцэд хатаж амжаагүй байгаа.

Хэ Ган Пён: Монгол битүү дээвэртэй ордонтой болох хэрэгтэй

Монголын тэшүүрчдэд шинээр гарсан техник заахаас гадна ямар зүйл хийвэл амжилт үзүүлж болохыг судлахаар ирсэн.