sonin.mn

 

 Гурван тэрбум гаруй үзэгчтэй Европын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Европын шилдэг лигүүдийн аваргуудын халз тулаан буюу Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтууд явагдлаа.
 
 
Хагас шигшээд Испанийн "гигант"-ууд болох Барселона, Реал Мадрид мөн нацистуудын төлөөлөл Баейрн Мюнхен, Боруссиа Дортмунд нар тунаад байсан юм. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, фанатууд Испанийн хоёр багийг шигшээд үлдэнэ хэмээн таамаглаж байсан ч Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Баейрн Мюнхен энэ цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж яваа дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси тэргүүтэй Барселонаг 4:0-ээр бут ниргэж олныг гайхашруулаад авсан.
 
 
Тэгвэл өчигдөр шөнө Германы дортмундчууд Сигнал Идуна Парктаа хурсан 68 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор Аваргуудын лигийн есөн удаагийн аварга, алдарт Реал Мадридыг Польш залуу Роберт Левандовкигийн "Покер" буюу дөрвөн гоолоор бут ниргэж олныг алмайрууллаа.
 
 
Хэсгийн эхний тоглолтондоо нэг зоонд оноолт таарч Боруссиа Дортмунд Реалыг талбай дээрээ 2:1-ээр хожиж, Сантиа Бернабауд 2:2-оор тэнцэж байсан. Тодруулбал, Реал Мадрид, Дортмундыг хожиж чадаагүй гэсэн үг.
 
 
Мөн нацистууд энэ жилийн Аваргуудын лигт хожигдол гээчийг амсаагүй яваа ганцхан баг гэсэн лут үзүүлэлттэй тоглолт эхэлсэн юм. Энэ жил Дортмундтай хийсэн гэрээ нь дуусгавар болж Баейрн Мюнхен, Манчестер Юнайтедийн аль нэгэнд нь очих магаддалтай болсон 24 настай Польш довтлогч Левандовски тоглолт дөнгөж эхлээд найман минут өнгөрч байхад Марио Гётцегийн хөндлөн дамжуулалтыг хаалганд чихэн тоглолтын эхний гоолыг оруулав.
 
 
Үүний хариуг Мэсүт Өзилийн дамжуулалтаар Роналдо эхний хагас дуусахаас хоёр минутын өмнө гоол оруулан тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Гэвч хоёрдугаар хагаст Реал Мадридын хувьд, мөн дасгалжуулагч Жозе Моуриниогийн хувьд "хар дарсан зүүд" нь байжээ.
 
 
Хоёрдугаар хагас дөнгөж эхлээд таван минут өнгөрч байхад Марко Ройсийн 16 метрийн гаднаас сул цохисон бөмбөгийг Левандовски хамгаалагчдаас сугаран гарч хаалга руу цохисноор хоёр дахь гоолоо орууллаа. Энэ өдөр үнэхээр Полын залуугийн өдөр байсан гэхэд хилсдэхгүй.
 
 
Тоглолтын 55 дахь минутанд Марсель Шмельзерийн цохисон бөмбөг хамгаалагчдад ойн Левандовски дээр ирснийг тэрбээр  гоол оруулснаар тоглолтыг 3:1 болгов. Тоглолтын 67 дахь минутанд Шави Алонсо Марко Ройсыг торгуулийн талбай дотор түлхэн унагасныг шүүгч харан торгуулийн цохилт заав.
 
 
Цохилтыг мөн л дээрх Полып довтлогч амжилттай гүйцэтгэснээр Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтонд дөрвөн гоол буюу "покер" хийсэн анхны тоглогч болон түүхэнд нэрээ мөнхрүүлсэн юм.
 
 
Энэ гоолоос хойш аль аль баг нь гоол оруулж чадалгүй байсаар цаг дуусч германчууд энэ сарын 30-нд болон Реал Мадридын Сантиаго Бернабау цэнгэлдэхэд болох хариу тоглолтонд давуу байдалтайгаар зочлохоор боллоо.
 
 
Реал Мадридийн хувьд финалд үлдэхийн тулд талбай дээрээ хаалгандаа гоол алдалгүй 3:0 гэсэн үр дүн үзүүлж байж "Уэмбли"-г зорих тасалбараа авна. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр Дортмундын дасгалжуулагч Юргэн Клофф, "Дортмунд бол яг л ийм итгэмээргүй баг.
 
 
Бид яг л Робин Гүүд шиг, гайхалтай байна. Тэд биднийг зогсоож үнэндээ чадсангүй." гэсэн бол энэ тоглолтын гол баатар Роберт Левандовски, "Би дөрвөн гоол оруулсандаа баяртай байна. Гэхдээ мэдээж хамгийн том зураглал бол шигшээд хүрэх. Ийм л зүйлийг бид хүлээж байгаа.
 
 
Реал эхний хагаст сайн тоглосон. Гэхдээ бид хоёрдугаар хагаст тоглолтыг хяналтандаа авч тэдэнд боломж олгоогүй." гэлээ. Харин Реал Мадридын дасгалжуулагч Жозе Моуринио мэдэгдэлдээ, "4:1 гэдэг бол бидний хувьд эргүүлж чадах үр дүн.
 
 
Тэд биднээс илүү байлаа,  Дортмунд бол ялалт хүртэх ёстой баг нь. Серхио Ромас: "Бидэнд ямар ч хандлага байсангүй. Тэд илүү байсан, бүх талаараа. Бидэнд ахиад 90 минут байгаа. Гэхдээ Германы багтай тоглох их хэцүү." гэсэн байна.
 
 
Эх сурвалж “Улаанбаатар таймс”