sonin.mn

 

Энэ оны жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны жүдо бэлтгэлийн зааланд хоёр өдрийн турш явагдаж, ням гарагт аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 77 бай­гууллагын эрэгтэй эрэгтэй 10, эмэгтэй 14 баг оролцсон юм. 
 
 
Энэ оны өсвөрийн аваргын эрэгтэй багийн төрөлд авар­гын алтан цомыг Ц.Шийрэв, С.Чинсанаа дасгал­­жуу­лагчтай “Хонгор нутаг” дэвжээний баг тамирчид хүртэж, Улаанбаатарын баг, тамирч­даас хол тасар­хай ман­лайллаа. 
 
 
Харин мөнгөн медал­ийг Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун дасгал­жуулагчтай төрөл­ж­сөн сур­галт­тай бие­ийн тамир спортын дунд сургууль хүртэв. Төрөлжсөн сургалт­тай тус сургууль Спортын төв ордонд байрладаг бөгөөд тус сургуулиас жүдо бөхийн олон арван алдар, цуутай бөхчүүд төрөн гарсан түүхтэй.
 
 
Тиймдээ ч З.Сүхчулуун дасгалжуулагч “нутгийнхаа” дэв­жээн дээр мөн­гөн меда­лийн эзэн бол­сон юм. Хүрэл медал­ийг Л.Лувсандэмбэрэл дасгал­жуулагчтай Баян­хонгор айм­­гийн баг, Ш.Бат-Орших дасгал­­­­­жуу­­лагчтай “Хангарьд” клуб тус тус хүртэж эрэг­тэйч­үү­д­ийн тө­рөлд цахиур хагалав.
 
 
Энэ оны өсвөрийн УАШТ-д зодоглосон багууд анх удаа шагналт байрт шалгарсан нь сонирхолтой үйл явдал боллоо. Энэ оны тэмцээнд эмэгтэй 14 баг оролцож, эрэгтэй багаас тооны хувьд олон барилдаан өрнөсөн.
 
 
Ширүүн өрсөлдөөн дундаас жил бүр өсвөрийн аваргад амжилт гаргадаг уламжлалтай болоод буй ХУД-ийн “Женко” клубийн бөхчүүд аварга цолны болзол хангасан юм. Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай ХУД-ын “Женко” клубын хувьд залуучууд, идэрчүүдийн УАШТ-д мөн өндөр амжилт гаргасан.
 
 
Мөнгөн медал­ийг М.Батнасан дасгал­жуулагчаар ах­­луулсан төрөлж­­­­­сөн сургалт­тай бие­ийн тамир спортын дунд сур­гууль хүртэж, эрэгтэй багийн­хан­тайгаа амжилт зэрэг­цэв.
 
 
Хүрэл медальд Д.Алтантуяа дасгал­жуулагчтай “Боржин төв” дэвжээ, Б.Батдэлгэр даслгал­­­­жуу­лагчаар удир­дуулсан Ар­хангайн “Гурван тамир” дунд сур­гууль тус бүр шил даран байр эзэллээ. 
 
 
Тэмцээний дараа Мон­голын Жүдо бөхийн хол­бооны нарийн бичгийн дарга М.Бөхбат үг хэлсэн бөгөөд тэрбээр “Өсвөрийн аваргад түрүүлсэн баг тамирчид АНУ-ын сорилго тэмцээний бэлтгэлд хамрагдах эрх болон Хайнаньд амрах эрхээр тус тус шагнаж байна.
 
 
Жүдо бөхийн хөгжлийн амин судас нь ирээдүй болсон өсвөрийн тамирчид байдаг билээ. Манай улс жүдо бөхөөр тогтмол олон жил амжилт гаргахад хүүхэд залуусын идэвх зүтгэл хэрэгтэй. Тийм­дээ ч өсвөрийн тамирч­дад онцгой анхаарал хандуулах нь чухал” гэсэн юм.
 
 
Эх сурвалж: