sonin.mn

 

Манай залуус эрүүл мэнд, биеийн хөгжилдөө анхаарч спортоор хичээллэх нь элбэг болсон. Тэдний нэг нь дуучин Д.Болд. Түүнийг ая зохиож, хөгжмийн ард сууж байдаг нэгэн гэвэл эндүүрэл болно. 
 
 
Дуучин бол спорт сонирхогч нэгэн бус мэргэжлийн хэмжээнд Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар гээд спортынхонтой нөхөрлөн, хамтран хичээллэдэг байна. 
 
 
"Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил"-ыг орон даяар явуулж байгааг тэрээр дэмжин, хүүхэд залуусыг бие бялдрын сорилоо өгөхийг уриалахын зэрэгцээ спортынхноос дутахгүй тэвчээр, сунгалт, уян хатан чанартайгаа бусдадаа үлгэрлэн харуулжээ.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"