Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Д.Бандийн нэрэмжит "Олимпийн гараа" олон улсын тэмцээнд 34 клуб, байгууллагаас өсвөрийн 390 гаруй боксчин өрсөлдлөө. УБТЗ-ын "Хан бокс" клубээс найман тамирчин төмөр замчдаа төлөөлөн оролцсон байна.
 
32 кг-ын жинд өрсөлдсөн Э.Баярсайхан, 38 кг-ын жинд өрсөлдсөн Д.Эрдэнэбат нар аваргын алтан медалийн эзэд болов. 60 кг-ын жинд тоглосон М.Түвшинзаяа өрсөлдөгчөө хожиж мөнгө, 34 кг-ын жинд өрсөлдсөн Элбэг хүрэл медаль хүртлээ.
 
2013 он гарсаар "Хан бокс" клубын боксчид амжилт арвинтай байна. Тухайлбал, Их жанжины сүлд" тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс нэг алт, Олимпийн гараа тэмцээнээс хоёр алт, мөнгө, хүрэл медаль, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгөн медаль хүртэж, одтой байгаагаа баталсаар байна.
 
Эх сурвалж: “Ганзам” сонин