sonin.mn

АНУ-ын Майамид IJF-ийн Гранпри тэмцээнд Д.Баттулга дасгалжуулагчтай Монголын жүдочид амжилттай оролцсон байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Хэрлэн аваргын алтан медаль хүртсэн бол 66 кг-д хүч үзсэн Б.Батгэрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн А.Цолмон мөн хүрэл медалийн эзэн болжээ.

Майами дахь “Трамп Майами” цогцолборт болж буй уг тэмцээнээс медаль хүртсэн бөхчүүдэд чансааны 300, 180, 120 оноо олгох юм. Тэмцээнд Монголын баг эрэгтэй 10, эмэгтэй хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

 Дээрх тэмцээн өмнөх хоёр жил “Дэлхийн цом” ангилалд багтаж байсан бол энэ жилээс Гран-при болж зэрэглэл ахиулсан билээ.

Эх сурвалж: