sonin.mn

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам хаяанд ирлээ. Наадамд гурван даваа найранд гурван дуу гэж бид ярьдаг.

Давна түрүүлнэ гэж зодоглох бөхчүүд наадмын бэлтгэлээ базааж эхэлжээ. Тодруулбал, Баян- Өлгий аймгийн “Бес Богда бүргэд” дэвжээнийхэн Тэрэлжид наадмын бэлтгэлээ хийж байгаа бол Булган аймгийн “Булганхангайн хүчтнүүд” Дуган хад дахь жуулчны баазад наадмын бэлтгэлдээ гарсан гэнэ.

Улсын гарьд И.Доржсамбуу, улсын арслан Д.Азжаргал, заан М.Өсөхбаяр, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Н.Түвшинбаяр, Д.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Д.Пүрэвдорж, Б.Амбасэлмаа, С.Чулуунхүү, аймгийн начин Д.Ихтамир, П.Даваадорж нарын 30 гаруй бөх бэлтгэлээ базааж байна.

Харин Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд улсын харцага Д.Батболдоор ахлуулан Бугын сангийн аж ахуйд бямба гаригаас бэлтгэлээ базаахаар болжээ.

Б.Баатарсүрэн
Эх сурвалж: