sonin.mn

Үүрийн цагаан гэгээнээр уулсын орой ширтэн эв шээх морьдын зөн наа дам дуудах мэт. Зуны сар зулай дээр мандлаа. Энэ өдрүүдэд уяач хүн уургынхаа хуйвыг бөхөлж, хусуурынхаа хадгыг хурд дуудан ариулж, хазаар, ногтоо нямбайлан бэлдэх нь эцэг дээдсийн өвлүүлж үлдээсэн эрдэм билээ. Газар газрын уяачид морьдоо аль хэдийнэ уяжээ.

Уяа, шужигандаа дүүхэлзэн адууныхаа араас тэмүүлэн дороо тогтож ядан үүрсэх соёолон азарга газар цавчлан цамнах нь цаанаа л нэг хий морьтой. Тэр л адууны хийморь дор унаач хүүхдүүдийн гийнгоон дуу хадаж ойр зуур давхил хийх, хөлс авах гээд ажил мундахгүй.

Нэг үгээр хэлбэл наадам дөхсөн үед уяач хүнд тохомныхоо хөлсийг ч хатаах чөлөө олдохгүй их ажилтай. Хурдан морь уях эрдэм олом, жирэм сүлжих, ганзага уг суурга солихоос эхэлдэг хэмээн аав минь ярьдаг байсан нь үнэн ажээ.

Алтан туурайтын босоо заяа төрийн алтан соёмбо түших, сувдан хөлс цэцэгсийн зулай адислах монгол наадам айсуй. Дэл хий догдолж, дэнж хотойтол наадах мон гол түмний хүслийн охь болсон хур дан хүлгүүд уяан дээрээ дүүхэлзсээр л...


Эх сурвалж: