sonin.mn
Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнгөрөгч баасан гаригт хуралдсан Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-Hbl ээлжит чуулганаар өнгөрсөн дөрвөн жилд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Мариус Визер дахин албан тушаалдаа улиран томилогджээ. 
 
Тэрбээр ерөнхийлөгчийн албыг 2007 оноос хашиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд жүдо бөхийн спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсныг чуулганы үеэр гишүүд онцолсон байна.
 
Рио-де-Жанейрод болсон чуулганаар мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгожээ. Үүнд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины багын найз, Санкт-Петербургийн жүдогийн клубын тэргүүн Аркадий Роттенбергийг Хөгжлийн менежерээр, АНУ-ын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Хосе Хамберто Родригезийг Хөгжлийн захирлаар сонгосон байна. 
 
Түүнчлэн тус холбооны удирдах түвшинд олон жил ажилласан Хеди Доуибийг Олон улсын харилцаа хариуцсан захирлаар томилжээ.
 
Б.Мишээл 
 
Эх сурвалж: