sonin.mn

Д.Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн Булган сумаас гаралтай. 1964 оны луу жил Улаанбаатар хотод төржээ. Эцэг Дуламжавын аав Гомбосүрэн гэж асар их хүч
чадалтай хүн байсан боловч лам хүн учраас олигтой барилдаагүй байна.

Харин ээжийнх нь ах Дэндэв аймгийн арслан цолтой бөх байснаас гадна ээжийнх нь төрөл "Бүргэд" хочтой Очир гэж шаггүй барилдаанч хүн байсан байна. Эцэг Дуламжав нь дөрвөн охин, хоёр хүүтэй бөгөөд Мөнх-Эрдэнийн дүү Мөнхбаяр 1998 онд Төв аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол авсан. 2000 оны улсын баяр наадамд дөрев даваад тавын даваанд улсын заан Ц.Цэрэнпунцаг / гарьд/-т унаж байлаа.

Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн 28-р сургуульд сурч байхдаа Монголын пионерийн ордны бөхийн дугуйланд Гомбо багшийн шавь болсон нь бөх болох замнал нь эхэлжээ. Д.Мөнх-Эрдэнэ Өвөрхангай аймагт тойргийн барилдаанаас аймгийн начин цол, армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанаас цэргийн арслан цол авчээ.

Д.Мөнх-Эрдэнэ 1985 оны улсын баяр наадамд анх удаа зодоглож, хоёр давж улсын начин Б.Ганбаатарт унажээ.

1986 оны улсын баяр наадамд гурав давж улсын начин Д.Лхагва-Очирт унажээ.

1987, 1988, 1989, 1990 онуудын улсын баяр наадамд барилдаж чадаагүй. Учир нь тэрээр энэ хооронд ЗХУ-ын Литва улсын нийслэл Рига хотод нислэгийн штурманы мэргэжлээр суралцаж, 1990 онд уул сургуулиа төгс ирээд МИАТ, ИНЕГ, Чингис хаан олон улсын нийсэх буудалд он удаан жил одоо хүртэл ажиллаж байна.

1990    онд Монголын нууц товчооны 750 жилийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд дөрөв даваад улсын заан З.Дүвчинд өвдөг шорооджээ.

1991    оны улсын баяр наадамд тавын даваанд улсын начин Ч.Бямбадоржтой тунаж давж 27 насандаа Монгол улсын начин цол авчээ.

1992 оны улсмын баяр наадамд найм давж үзүүрлэн үлэмж бадрах улсын заан цол,

1993    оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэн саруул сайжрах чимэг,

1994    оны улсын баяр наадамд зургаа давж хурдан шаламгай чимэг,

1995    оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэсэн агаад 1995 оны 7-р сарын 27-ны өдрийн Монголын үндэсний бөхийн цэцдийн зөвлөлийн шийдвэрээр олон жил амжилттай сайн барилдсаныг нь үнэлж Монгол улсын арслан цолыг 31 насандаа авчээ.

1996    оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэн бат суурьт чимэг,

1997    оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэн хичээнгүй бат суурьт чимэг,

1998    оны улсын баяр наадамд зургаа давж харьшгүй хүчит чимэг,

1999    оны улсын баяр наадамд зургаа давж, тод сонин чимэг,

2000    оны улсын баяр наадамд зургаа давж баатар зоригт чимэг

2001    оны улсын баяр наадамд зургаа давж бат өлзийт чимэг,

2002 оны улсын баяр наадамд зургаа давж цогт гарамгай чимэг,

2006 оны улсын баяр наадамд дөрөв давж аймгийн заан Б.Баяржаргалд унажээ.

2003, 2004, 2005, 2007, 2008 онуудын баяр наадамд гурав давж аймгийн начин Т.Энхтуяа, До.Ганбат, цэргийн заан Т.Амартүвшин, аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ, А.Отгонбаатар нарт,

2009, 2010, 2011, 2012, 2013 онуудын баяр наадамд хоёр давж, аймгийн арслан Га.Отгонбаатар, аймгийн начин Х.Мөнхжаргал, аймгийн арслан Ш.Дарханбатад /2011, 2012 онуудад/ аймгийн арслан Ц.Нямдорж нарт унажээ.

Үүнээс гадна cap шинийн барилдаанд 1996 онд үзүүрлэж 1993, 1995, 1997, 1998, 1999, 2000 онуудад их шөвөгт үлдэж байлаа. Мөн аймгийнхаа 70 жилд шөвгийн дөрөвт үлдэж байв.

Д.Мөнх-Эрдэнэ арслан өндөрдүү нуруутай, жин ихтэй, хүлээцтэй барилддаг, цээжиндээ бяр ихтэй, баруун хөлдөө гоц мэдрэмтгий, зодогны суганы хонхорцогоос барьж гуядах, энэ барьцнаас цохих, давуулж гуядах, ачих мэхийг голлон хийхээс гадна баруун хөлдөө орсон хүнийг шилдэж дарах, дагуулж гуядах, хагалж цохин дугтрах, халз хутгах, барьцгүй цохих мэхүүдийг сайн хийдэг бөх юм. Мөн самбо жүдогоор хичээллэж улсын болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож байв.

Д.Мөнх-Эрдэнэ арсланг олон жил төрийн наадамд амжилттай сайн барилдаж байсныг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын гавьяат тамирчин цол тэмдэгээр 1998 онд шагнажээ.  

Н.Батмөнх

Эх сурвалж: "Бөх" сонин