sonin.mn

Дэлхийн эмэгтэй теннисчдийг чансаагаараа тэргүүлдэг АНУ-ын теннисчин Серена Уильямс чансаагаараа 78 дугаарт бичигддэг словак бүсгүйд хожигдсон байна. АНУ-ын Чарльстон хотноо болж байгаа цуврал тэмцээнд Серена Уильямс, Яна Чепелова нар нэг цаг 25 минут тогложээ.

Залуу теннисчин Яна Чепелова дэлхийн "Номер нэг" теннисчинтэй хоёр үе тоглож, 4:6, 4:6-аар хожлоо. Өдгөө 20 настай словак теннисчин чансаагаараа эхний 10-т багтдаг тамирчинг анх удаа хожсондоо баяртай байгаа

Тэрбээр дараагийн үед ОХУ-ын Е.Веснина, Чехийн П.Цетковски нартай тоглоно. Харин С.Уильямсын хувьд энэ он гараад гурав дахь хожигдлоо хүлээж байна.

Эх сурвалж: