sonin.mn

Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнээс Дундговь аймгийн хөвгүүдийн баг алтан медаль хүртэв.

Хөвгүүдийн багийг Олон улсын хэмжээний мастер М.Гаамаа, дасгалжуулагч Д.Болор-Эрдэнэ нар дасгалжуулдаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө Мандалговь хотод болсон ОУХМ М. Гаамаагийн нэрэмжит төвийн бүсийн идэрчүүдийн тэмцээнээс алтан медаль зүүсэн амжилтаа улсын аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү давтжээ.

Энэ нь тэдний хувьд улсын тэмцээнээс хоёр дахь удаа алтан медалийн болзол хангасан үйл явдал юм. Өнгөрсөн онд тэдний зүүсэн алтан медаль Дундговь аймгийн гар бөмбөгийн спортын түүхэнд анх удаа улсын тэмцээнээс хөвгүүдийн баг медальтай ирсэн түүхэн үйл явдал болж байв.

Мөн энэ удаагийн Улсын аваргын алтан медаль шилдэгүүдийг дагуулж, хөвгүүдийн багийн ахлагч Б.Анхбаяр шилдэгийн шилдэг тоглогч, багийн тоглогч Н.Цэдэв шилдэг хамгаалагч, багийн дасгалжуулагч М.Гаамаа шилдэг дасгалжуулагч болсон байна.

Б.Дэлгэр

Эх сурвалж: