sonin.mn

Өмнөговь аймаг өн­гөр­­­сөн жил өглөөний дас­­­­­гал хөдөлгөөнийг нэгд­­­­сэн жур­маар ард ир­гэд, албан байгуул­ла­гуу­дын дунд бол­золт урал­­даан­­­тай­гаар ам­­жилт­тай зо­­хион бай­­гуул­сан.

Энэхүү ар­га хэмжээг айм­гийн За­саг дар­гын за­хи­­рамжаар хол­богдох бай­­­гуул­лагууд хамт­ран зо­­­хион байгуулдаг бөгөөд өнгөр­сөн жил Монгол улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллах үеэ­рээ дасгалд оролцож бай­­сан юм.

Тэгвэл энэ жи­лийн өг­лөөний дасгал хөдөл­гөөний нээлтийн арга хэмжээ өчигдөр Өмнөговь айм­гийн бүх суманд нэгэн зэрэг боллоо.

Хүн төрөлхтөний өмнө хамгийн их эрсдэл дагуулсан “Хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт” халдварт бус өвчин, зүрх судасны үйл ажиллагааны доголдол зэр­гээс урьдчилан сэргийлэх зайлш­гүй хэрэглээ бидний амьдралд тулгарч байгаа.

Тиймээс энэ жилийн арга хэмжээ “Биеийн тамираар хичээллэж Бие бялдраа чийрэгжүүлж эрүүлжүүлье” уриан доор болж байгаа юм.

Дасгал нь гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ажлын 5 өдөр өглөөний 7 цагт “Ажнай” талбайд нэгд­­сэн журмаар болно.

Хоёр дахь жилдээ зо­хион байгуулагдаж байгаа Өглөөний дасгал хөдөлгөөнд оролцсоноор эрүүл мэнддээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болж байгаа гэд­гийг оролцогч ард иргэд, ал­бан байгууллагын хамт олон хэлж байна.

Монгол орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол ул­сын Ерөнхийлөгчийн нэрэм­­жит “Хүн амын бие бялд­рын түвшин тогтоох” сорилыг аймгийн хэмжээнд байгууллага, иргэдийг хам­руулан авдаг.

Тухайн хүний бие бялд­рын түвшинг оношилж үзэхэд сорилд хамрагдсан иргэдийн 80-аас дээш хувь нь биеийн тамираар хичээллэх шаард­лагатай, “хөдөлгөөний нэн хомсдолтой” гэсэн онош гарсан байдаг.

Тий­мээс энэхүү аяныг өрнүүлэх нь маш их ач холбогдолтой гэдгийг зо­хион байгуулагчид хэлж байна. Өглөөний дасгал арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сумын ЗДТГ, ССАЖГ, ЭМГ нар хамтран зохион байгуулж байна.



Эх сурвалж: