sonin.mn

“Дүнжингарав-2014” хурдан морины уралдааны тойм

Тус  уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос / ММСУХ /  4 дүгээр сарын 13-нд Хүй 7 худаг-Цагаан хөтөлд зохион байгуулсан. Уралдааны үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, СХД, ХУД-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн байгууллагын нийт 11 ажилтан хүүхэд хамгааллын чиглэлээр хяналт тавьж ажилласан.

Хурдан морины уралдаанд 4 насны 399 морь /эрлийз, азарга, их нас, соёолон/ уралдсаныг 236 уралдаанч хүүхэд унаж уралдлаа. Хүүхдийн байгууллагын ажилтнууд 7 нас хүрээгүй 1 хүүхдийг уралдаанд оролцуулаагүй бөгөөд өмнө нь тархиндаа бэртэл гэмтэл авсан хүүхдийг дахин уралдаанд оруулахгүй байх талаар зөвлөмж өгсөн.

Уралдааны явцад 13 хүүхэд мориноос унаж, 2 хүүхэд зөөлөн эдийн болон гарын шуу хугарсан гэмтэл авсан байна. Цагдаагийн байгууллага, Хотын түргэн-103, Монгол даатгал, Практикал даатгал, Мандал даатгал зэрэг байгууллагууд ММСУХ-ны Зохион байгуулах комисстой хамтран ажиллалаа.

Зохион байгуулах комиссын зүгээс уралдаанч хүүхдүүдэд автобусаар үйлчлэн гарааны газар хүргэсэн ба уралдааны морьдыг уралдах гараан дээр цуглуулангараандээрээсньшууднэг талдаа уралдуулсан юм.Мөнуралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмсгөхийг уяачдаас шаардан комбинзон олгосон байна.

“Хангарьд-2014” хурдан морины уралдааны тойм

Нийслэлийн морин спорт уяачдын холбооноос 4 дүгээр сарын 14-нд Хүй 7 худаг-Цагаан хөтөлд “Хангарьд-2014”хурдан морины уралдааныг зохион байгууллаа. Тус уралдааны үеэр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, СХД, ХУД-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн байгууллагын нийт 7 ажилтан хүүхэд хамгааллын чиглэлээр хяналт тавьж ажилласан.

Нийт 98 уралдаанч хүүхэд бүртгүүлж, 4 насны /эрлийз, хязаалан, шүдлэн, даага/ 371 морь унаж уралдлаа. Уралдааны явцад 15 хүүхэд мориноос унасан ба эмч нарын үзлэгээр гэмтэл аваагүй гэж оношилсон байна.

Зохион байгуулах комисс  уралдааны морьдыг уралдах гараан дээр цуглуулангараандээрээсньшууднэг талдаа уралдуулсан. Нийт уралдаанч хүүхдүүд хамгааллын хэрэгсэл өмсөн уралдлаа.