sonin.mn
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг Германы багт бут нэргүүллээ. Нутагтаа болж буй дэлхийн аваргад шөвгийн дөрөвт үлдээд байсан Бразилчуудыг түрүүлнэ хэмээн дэлхийн өнцөг булан бүрт суугаа хөгжөөн дэмжигчид нь найдаж байсан ч бүх зүйл эсрэгээсээ болов. Тэд германы багт 1:7 харьцаатай хожигдож 200 сая нутаг нэгтнүүдээ гонсойлгож орхив. Бразилчууд 1920 онд Уругвайд 6:0-ээр ялагдаж байснаас хойш анх удаа олон гоолын зөрүүтэй ийнхүү хожигдож буй нь энэ юм.