sonin.mn
Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд барианд оржээ.
 
Нийт 308 хурдан шүдлэн насны морьд  тоосоо өргөснөөс Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Энхбатын Дашцэрэвийн уясан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, МУ-ын гавьяат хуульч Бат-очирын Цэрэнбалтавын хурдан хээр үрээ түрүүллээ.
 
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Хөх чоно группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдалсан. Харин айргийн гуравт ҮХАА яамны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Дашдэлгэрийн Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын том манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдаллаа.