Ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадамд найм давж, Монгол Улсын гарьд цол хүртсэн Завхан аймгийн Идэр сумын уугуул Засагт ханы Завхан дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэс, "ЗД" констракшны бөх Ширбазарын Жаргалсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө Монгол Улсын гарьд цол хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Ардын хувьсгалын 93 жилийн ой, их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр наадамд сайхан барилдаж, үзүүрлэлээ. Би энэ жил богд Очирваань уулын бэлд бэлтгэлд гарсан. Мөн Сүүж ууланд бэлтгэлээ базаалаа. Завхан нутгаас жил дараалан гарьд цолтон төрсөн сайхан үйл явдал боллоо.
-Таныг наадамчид улсын наадмын таавар эвдсэн бөхөөр тодруулж байна?
-Хоёр жил дараалан шөвгөрсөн, дараа жил нь хүчтэй арсланд өвдөг шороодсон болохоор улам дээшээ өгсч барилдах бодол байсан.
-Алдарт Маамын Лхагва, Намбар тэргүүтэй бөх төрөн гарсан Идэр сумаас сүүлийн 60 гаруй жил улсын цолтон төрөөгүй байсан "хар" цуваанд цэг тавьсан ганц бөх нь та болохоор сумынхан чинь жил бүрийн наадмаар таны дээлийн захыг мушгидаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Одоо нутагтаа очиж, хэд хоног сайхан амарна. Манай сумаас улсын цолтой бөх төрөлгүй их удсан. 2011 онд би улсын цол хүртэж, нутгийн зон
олноо баярлуулсан. Харин энэ удаад Идэр сумандаа төрийн наадмын үзүүрийг авч ирлээ. 1930 хэдэн онд заан цолтой бөх төрөн гарсан байдаг юм билээ.
Түүнээс хойш би залгуулж байгаа. Улсынхаа их баяр наадамд чамлахааргүй олон жил барилдсан байна. Энэ хугацаанд нутгийн олныхоо итгэлийг хөсөрдүүлэхгүй юмсан гэж хичээж байлаа. Мэдээж цаашид ч хичээнэ.
-Энэ жил бөхийн өргөөнд болсон барилдаануудад тун цөөн зодоглосон. Энэ магадгүй таны тактик байв уу?
-Ер нь өнгөрсөн наадмаас наадмын хооронд бөхийн өргөөний болоод бусад барилдаанд тодорхой шалтгааны улмаас төдийлөн зодоглож амжаагүй. Гэвч энэ хугацаанд бэлтгэл, сургуулилтаа тогтмол хийж байсан. Тэгээд ч энэ жилийн наадмаар их тайван, өөрийнхөө санасан мэхийг хийж барилдлаа.
-Өмнө нь гурван удаагийн наадмыг тань дуусгаад байсан аварга Г.Эрхэмбаярыг тавын даваанд өвдөг шороодууллаа. Гаргасан алдаагаа энэ удаад хэрхэн засав?
-Төрийн наадмын бүхий л даваа хариуцлагатай байдаг. Тэр л ёсоор гарьд, арслан, аваргуудтай хүч үзэж давлаа. Г.Эрхэмбаяр аварга Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тавын даваанд намайг давж, өсөх идэр чимэг хүртэж байсан.
Түүний дараа дөрвийн давааны нугалаанд таарч, мөн начин болдог жилээ зургаагийн даваанд барилдаад нэг л болж өгөхгүй байсан. Харин дөрөв дэх удаагаа таарахад өөрийн барилдаанаа бүрэн дүүрэн гаргаж давлаа.
-Аваргуудад ээлж дараалан амлуулж барилдана гэдэг сэтгэлзүйн хувьд хүнд байдаг биз?
-Ер нь л сэтгэлзүйн хувьд хүнд шүү дээ. Тийм байлаа гээд барьж дийлэхгүй бол амжилт гаргахгүй. Тиймээс энэ удаад сэтгэлзүйгээ удирдаж, их тайван байсан. Гэхдээ ам авч барилдахаас илүүтэй амлуулж, тунаж барилдах нь сайхан байдаг юм.
-Төрийнхөө их баяр наадамд хэд дэх жилдээ барилдаж, энэ цолонд хүрэв?
-12 жил зодоглосон байна. Монгол Улсын начин гэдэг эрхэм сайхан цолонд хүрээд дөрвөн жил боллоо. 2011 онд улсын харцага Ө.Даваабаатараар тав давж улсын цолтнуудын эгнээнд багтсан. Дараа жил нь гарьд Н.Ганбаатараар мөн тав давж өсөх идэр начин болсон юм.
Харин өнгөрсөн жил тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд амлуулж өвдөг шороодсон. Х.Мөнхбаатар арслантай улсын наадамд хоёр удаа таарахад даваа унааны харьцаа тэнцүү боллоо.
-Улсын наадамд 10 гаруй жил зодоглож байгаа бөх жил жилийн наадмын өглөө ямар зүйлийг мэдэрч, тэр олон наадам сэтгэлзүйн хувьд юугаараа ялгаатай санагддаг юм бол оо?
-Би ер нь наадмын өглөө маш их гэгэлздэг. Үүнээсээ ч болж алдаа гаргадаг үе олон байсан байх. Харин энэ жил маш тайван байсан шүү. Юунд ч яараагүй, мөн юунд ч сандраагүй.
-"Аварга" дээд сургуулийн нэг өрөөний "хүүхдүүд" өдгөө бүгдээрээ улсын цолтой болжээ. Энэ удаад ч заан цолны даваанд өрөөнийхөө андтай таарлаа?
-Би "Аварга" дээд сургуулийн оюутны байранд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Ж.Гансүх нартай амьдарч байсан. Одоо бүгдээрээ улсын цолтой боллоо.
2011 оныг хүртэл өрөөнөөсөө ганцаараа улсын цол хүртэж чадалгүй үлдэж байлаа. Үнэнийг хэлэхэд өрөөний андуудаасаа хамгийн муу нь би шүү дээ. Тэр өрөөнөөс олимпийн аварга, төрийн наадмын түрүү бөх төрөн гарсан гэж бодохоор сайхан санагддаг.
-Тэргүүн байрын төлөөх барилдаанаа дурсвал?
-Өөрийнхөөрөө явж барилдсан. Гэвч нэг л болж өгсөнгүй.
-Танд бөхийн удам бий юу?
- Манай аав бөхөд их дуртай ч өөрөө барилдаж байгаагүй. Харин ээжийн маань авга ах Хаян гэж даншигийн заан байсан гэдэг. Бие томтой, асар их баяр чадалтай хүн байсан гэдэг юм.
-Аймгийн арслан байхдаа олон жил дөрвийн давааны нугалаанд бүдэрч байсныг тань санаж байна. Ингээд ирэхээр янз бүрийн л зүйл бодогдох байх. "Яанаа би улсын цол авч чадахгүй юм биш байгаа" гэж бодож байсан үе бий юу. Тэр цаг үеэ эргэн дурсвал сонин байх болов уу?
-Нуугаад яах вэ энэ тухай бодож байсан. Нүдэндээ нулимс цэлэлзүүлээд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс олон удаа буцаж байсан даа. Гэхдээ улсын цолонд хүрнэ гэсэн итгэл маань сөрөг бодлоосоо хамаагүй илүү байсан юм шүү. Ер нь улсын цолтны эгнээнд багтана гэдэгтээ итгэлтэй байсан.
-Та мэх зүүдэлдэг үү?
-Одоогоор үгүй л байна.
-Аймгийн арслан цолыг хэзээ хүртлээ?
-2003 онд Ховд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Дараа жилээс нь эхлээд төрийнхөө наадамд тасралтгүй зодоглосон доо.
-Таныг заан цуглуулдаг гэж дуулсан юм байна?
-Тийм ээ. Ийш тийшээ явахдаа цуглуулгаа арвижуулдаг юм. Одоо 40 орчим заан байгаа байх. Мөн Маамын Лхагва арслангийн дүр бүхий жижиг баримлан хөшөө байдаг юм. Түүнийг нандигнан дээдэлж явдаг.
-Та өөрийгөө бөх болоогүй байсан бол гэж бодож үзсэн үү?
-Үгүй ээ. Энэ замыг өөрийнхөө дур хүслээр сонгож, хөдөлмөрлөсөн болохоор хайртай байхаас өөр аргагүй биз дээ.
-Тэгвэл одоо бодоод үзээч...?
-...Завхан аймгийн Идэр сумын нэг залуу малчин давхиж явах байсан юм болов уу.
-Ярилцсанд баярлалаа. Цол нэмэхээр тань эргэн уулзъя.
-Баярлалаа. Ерөөлөөр болог. Ингээд намайг дэмжиж, туслаж явдаг бүх хүний ажилд амжилт хүсээд, бүх хүнд түүхт ойн баярын мэнд хүргэе.
Д.Ганбаатар
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сайхан барилдаж наадамчин олноо олон жил баясгаарай хө.
ene jil odtoi saihan naadsaan, gehdee manai bohchuud davchihaad garaa gozolzuulj guidgee boliosoi, ih l tavitargui ontsgui haragddag yum.
хүний баярласан сэтгэлийн илэрхийлэл шүү дээ, өөрийн мэдэлгүйл хийдэг үйлдэл, үүнийг бөх хүн л мэднэ л дээ,тэгээд одоо үед даваад яаж эмоц гаргаж байгаагаар нь найраа мөн үү биш үү гэдгийг ялгаж хардаг болсон шүү дээ, худлаа эмоц бол андашгүй байдаг юм, яагаав нөгөө сумъяабазар азжаргалыг давчихаад яаж жүжиглэж байлаа даа, нээх хуурамч ...
Баяр хүргэе дээ, гэхдээ дээр дурьдсан зочинтой санал нэг байна гэх үү дээ! Монгол бөхийн дэлээ чинь л сэтгэлийн илэрхийлэл шүү дээ. Тэгээд ч Монгол бөх хүн чинь сэтгэлээ сайн барьж чаддаг байх ёстой гэж боддогдог.
завханы Жаргалсайхан сайхан барилдаж давчаад байхад нь энэ СЭЖГИЙН БУЗАРТАЙ ХЭРҮҮЛТЭЙ сүхбат дуудаад гар баьсан тэрнээс бузартсан Жаргалсайхан дараагийн даваанд нь батсуурьт унасанд аа. Жаргалсайхан тэгэж сайхан хиймортой явж байгаад унадаг нь бузарын хэрүүлтэй муухай хүнтэй гар барьсанаас болсон шүү!!
OO ERXEMBAYR GEDEG XAR NUXRIIG UNAGAASAN SAR NUXUR UU SAIN BNA
хүн ам руу нь гараа хийгээд гогдоод татаад байхад барьцаа тавьж л таарна биздээ. Гэхдээ энэ их сайхан гүндүүгүй эр юм даа түүнээс заргадсан бол дахин барилдаад түрүүлэх л байж дээ хайран юм . Гэвч ард түмний дунд та түрүүлсэн шүү. Тэр хүн зодож гэмтээж нүүр ам урж түрүүлсэн нахрийн цолыг хурааж энэ хүнийг түрүүлсэнд тооцох хэрэгтэй шүү. Ард түмээн д.жээрэй
TSAAD BATSUURIAS CHINI DOPINGIIN SHINJILGEEGEER YUM GARNA HULEEJ BAI.
Iduulsen but urgaj idsen eruu huvhairdag yum. Daraa jil ter muu Batcuuriig haga shideed turuuleerei.
Идэр залуу аврагууд, арсланг дараалан хэвтүүлж мөн ч урамтай барилдсан даа. Ард түмэн бол чамайг түрүүлсэнд тооцож байгаа. Дараа жил аврага болоорой.
Saihan barildaj garid bolson shuu. Batsuuri chinii huchind turuulsen, herev chi ERHEMBAYAR,MUNKHBAT, MUNKHBAATAR,GANBAATAR nariig hayagui bol tsaad BATSUURI chini bol ene 4 iig diilehgui baisan. Uzuur turuunii barildaan deer l zorigtoi hutgah mehee hiine l gesen mayagtai yavj barildah baisan yum. ZA ENE JIL YAHAV EE HOITON HIINE SHUU
Jargalsaihan turuulsen shuu Dee mongolchuud bugd harsan ireh jil dahiad turuuleerei amjilt husie
аврага арслан гарьд зааныг давж гарьд болсон арга БАЙХГҮЙ ӨӨРИЙН ХҮЧ ЧАДАЛААРАА АВСАН ЦОЛ ШҮҮ ДАРАА ДАРААГИЙН НАДАМД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
эрхэмбаярыг хаяаад урам зориг ороод сайн барилдсан байх
Sain bna dvv mine
Tsolondoo izen bolj barildarai