sonin.mn

Олон улсын хэмжээний мастер А.Энхтуул дэлхийн шатрын их мастерын болзон хангажээ.

Тэрээр их мастерын гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн тул Монголын гурав дахь эмэгтэй их мастерын болзол хангажээ. Түүний хувьд есөн настайгаасаа “Төр монгол” дунд сургуулийн Ц.Батболд багшаар шатар заалгасан байна.

А.Энхтуулын цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-ийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна. Монголын шатарчдын дундаас өнөөг хүртэлх хугацаанд Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёрхон эмэгтэй их мастер төрж байсан юм.

Одоогоос долоон жилийн өмнө Т.Батчимэг Монголын хоёр дахь эмэгтэй их мастераар тодорч байсан бол гурав дахь эмэгтэй их мастераа өлгийдөхөд бэлэн болжээ.

М.Уугантамир

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг