sonin.mn

ЦЕГ-ын удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын Гарьд цол хүртсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жолооч Ш.Жаргалсайханд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны 93-н жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Гарьд Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол олгон, Хэв журмын офицероор томиллоо гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ