sonin.mn

БУЭНОС-АЙРЕС. /Voice of Russia/. Лионель Месси бол дэлхий даяар хэдэн мянган хөгжөөн дэмжигчтэй хөл бөмбөгчин. Гэхдээ түүнийг хайрлаж, биширдгээ нэгэн аргентин дэмжигч шиг нь харуулахыг хүсэх хүн бараг байхгүй биз.

Хернан Байгорны гэдэг аргентин залуу  нуруун дээрээ Мессигийн нэр, “10” дугаарыг шивүүлснийг  “Мессиг хайрлахад хязгаар гэж үгүй” гурван минутын дүрс бичлэгээс бид харж болно. Өөрийнх нь нэр, дугаарыг нуруун дээрээ шивүүлсэн энэ залуутай Месси уулзаж, түүнтэй хамт авахуулсан зургаа “Фэйсбүүк” хуудсандаа тавьсан байна.

Г.Доржханд

Эр сурвалж: "Монцамэ" агентлаг