sonin.mn

ХБНГУ-ын Зуль хотноо пара буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Зандраагийн Ганбаатар өчигдөр болсон 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд 524 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 7-р байр эзэлсэн амжилтаараа “Рио-2016” паралимпийн эрхээ авлаа. Тэрээр 2016 оны паралимпийн эрхээ авсан Монголын анхны тамирчин болж байна.

Удахгүй буудлагын үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн тэмцээнд мордоно. Дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох бөгөөд тус тэмцээнээс Риогийн олимпийн эрх олгох юм.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг