ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмоч Гоэидо озэки цол хүртлээ. Энэ нь сүмо бөхийн дээрээсээ хоёр дахь том цол юм. Японы Сүмогийн холбоо түүнд энэ цолыг өгөхөөр өнөөдөр албан ёсоор шийджээ.
Ёслолын арга хэмжээний үеэр Гоэидод болон түүний “Сакаигава” дэвжээнийхэнд энэ тухай албан ёсоор уламжилсан байна. Өнгөрсөн ням гарагт дууссан Нагоя башёгийн 15 барилдааны 12-т нь Гоэидо давсан юм. Тэрбээр хоёр ёкозүна Хакүхо, Хакүрюг давсан билээ.
28 настай сүмоч Японы Осака мужийн Нэягава хотынх аж. Гоэидо ахлах сургуулийн сурагч байхдаа сонирхогчдын сүмо бөхийн тэмцэээнд түрүүлснээр энэ спортод татагдах болжээ. 2005 оны эхний башёд тэрбээр мэргэжлийн сүмочоор анх дэвжээнд гарсан байна.
Түүнээс өмнө хамгийн сүүлд 2012 оны гуравдугаар сард нэг сүмоч озэки цол хүртсэн юм. Одоо Котошогикү, Кисэносато, Гоэидо гэсэн озэки цолтой гурван сүмоч барилдахаар болж байна. Тэд бүгд япон хүн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Kisenosato ozeki boltsiimuu
Халлоу! Аль уже ш дээ. Тэгэж яривал Ёкозуна болж ч магадгүй байдалтай 2-3 башо-д барилдаад амжчихсан шүү дээ.
Ooo za tiim uu? Hakuhogiin 1 barildaaniig halit harsan chini Kisenosatod aluulj bna lee archaagui gar. Ih olon unaj bgaa bh aa. Nogooh ni ch gesen unen durdee itgechihsen , hakuhog nam dardag ni bi gesen yanztai....bna lee
За ёстой нэг хоёр л барилдаан нь тийм болсон байх аа. Гэтэл тэд бараг 20-30 удаа барилдсан байх нийтдээ, Хакухо бараг дандаа л мань хүнээр махан мануухай хийж тоглодог юм шү дээ.
Goedo aluurchin shig haragdaj bn, Kisenesato 2 jiliin omno ozeki bolson
manai 3 aas deesh garah uu barah uu kk
Maxnii mashin baina daa
Ñàéõàí çàëóó.Íèëýýä ýðò îçåêè áîëîõ áàéñàí ÷ ààð ñààð þì áàñ áàéñàí.Íàñ íü íèëýýä ÿâ÷èõëàà ë äàà.Ò¿¿íýýñ áèø öîëîî àõèóëàíà ãýýä ¿çýõýä þó íü áîëîõã¿é ãýæ.Ìàíàé Êåê¿òåíõî ãó÷ ãàðààä öîì òýâýðñýí þì ÷èíü Ãîýéäî ¿çýýä àëäàõ õýðýãòýé.
3 japan ozeki giin deer n 3 MONGOL Yokozuna daraad hevtej bgaa kk Udahgui Hakuho 33 aas deesh turuuleed Mongolchuudiig diileh sumoch garch irehgui bh kk