sonin.mn
Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн Hope for the Mundial олон улсын хөл бөмбөгийн 2 дугаар тэмцээн  зохион байгуулагдлаа.
 
Тус тэмцээнд нийт 24 орноос 26 баг оролцсон бөгөөд Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын SOS хүүхдийн хотхоны баг тамирчид болох 17 хүртэлх насны 10 хүүхэд 7 дугаар сарын 23-29-нд улсаа төлөөлөн ирж оролцов.
 
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Б.Дорж оролцож, тэмцээнд оролцсон хүүхдүүдэд баяр хүргэв. Монголын хүүхдүүд хол газраас зорин ирж, анх удаагаа дээрх тэмцээнд оролцсон явдлыг өндрөөр үнэлж буйгаа тэмцээнийг зохион байгуулагчид илэрхийлжээ.