sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ИТАР-ТАСС/. Оросын теннисчин Мария Шарапова Америкийн “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ. “Их дуулга” тэмцээний бүх түрүүг авсан Шарапова 10 жилийн турш уг жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Шарапова сүүлийн 12 сарын хугацаанд 24,4 сая долларын орлого олжээ. Үүний 22 сая нь ивээн тэтгэгч компаниудтай хийсэн гэрээнээс орсон бол 2,4 сая нь тэмцээний шагнал аж.

Жагсаалтын хоёр, гуравдугаарт, Хятадын теннисчин Ли На /23,6 сая доллар/, Америкийн теннисчин Серена Уильямс /22 сая доллар/ нар бичигджээ. Дөрөвдүгээрт, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна /16,3 сая доллар/ орсон байна. Өндөр орлоготой тамирчдын жагсаалтын тавдугаарт Америкийн автомашины уралдааны тамирчин Даника Патрик /15 сая доллар/ бичигджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг