sonin.mn

БНСУ-ын Кёнги мужийн Хвасон хотод наймдугаар сарын 8-11-нд болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн II наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. БНСУ-ын Бүх спортын зөвлөл, Бүх спортын хөлбөмбөгийн холбоо, Өсвөр үеийнхний үндэсний хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж, Соёл, спортыг дэмжих сан, Хвасон хот ивээн тэтгэсэн наадмын гурван насны ангилалд Азийн 16 улсын 62 баг өрсөлджээ.

Монгол Улсыг төлөөлж ССАЖЯ, "Их талын дуулиан" ТББ-ын шугамаар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг, 24 дүгээр сургуулийн баг тамирчид ховр насны ангилалд өрсөлдөж, 12 хүртэлх насныхан гуравдугаар байр, 15 хүртэлх насныхан дөрөвдүгээр байр эзэлсэн юм. 24 дүгээр сургуулийн баг улсаа төлөөлөн 12 хүртэлх насны ангилалд оролцож, дөрөв тоглохдоо нэг тэнцэж, гурав хожигдож байсан.

Тэмцээний 12 хүртэлх насны баг БНСУ-ын "Gwangmeong West Elemantaryschoor''-ийг 2:1, Японы Tamagawa Junior Sports Club''-ийг 3:0-ээр хожиж, Узбөкистаны алдарт "Бунёдкор"-т 1:10, БНСУ-ын "SFA''-д 0:3-аар хожигдсоноор эургаан оноо авч, гуравдугаар байрт оржээ. 15 хүртэлх насны баг БНХАУ-ын "Taizhou Team Awesome Sports Club-ийг 1:0-ээр хожиж, БНСУ-ын "Pheonlx''-тэй 0:0-ээр тэнцэж, "Daeyong Eagles"-T 0:1, "Gongdo''-д 0:2-оор хожигдож, дөрвөн оноо авснаар дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

Монголын багийн ахлагчаар Ч.Ганхуяг, менежерээр Б.Батзаяа, дасгалжуулагчаар Д.Нанжид ажилласан бөгөөд Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд оролцох зардлыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, "Хүчит Чулуут" ХХК гаргасан байна.

Эх сурвалж: