sonin.mn
Олон улсын “Ралли Монголиа-2014” наадам манай улсад найман өдрийн турш болж, шилдгүүдээ тодрууллаа. 
 
Монголын авто машин мотоциклын спортын хол­боо, Японы “SSER” бай­гууллагатай хамтран авто машин, мотоциклийн холын зайн уралдааныг 1995 оноос хойш жил бүр зохион бай­гуулсаар ирсэн.
 
Анхны ралли мотоциклийн ангилалд бол­сон бөгөөд үүнээс зургаан жилийн дараа авто машины төрөл нэмэгдсэн юм.
 
Энэ жилийн уралдаан “Fa coat Rally Mongolia” нэртэйгээр Улаанбаатар-Дундговь-Говьсүмбэр-Цогт-Овоо- Элсэн та­­сар­­хай- Хонгор- Өндөрширээт- Эрдэнэ­сант- Улаанбаатар гэсэн чиглэлд нийт 4000 км замд болов. 
 
Мөн “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аялалын клубын тамирчин Б.Бат-Ундрал нарын зо­ригт бүсгүйчүүд “Ралли Мон­голиа”-д оролцжээ.
 
Мототиклийн төрөлд дэл­хийн хамгийн нэр хүнд­тэй уралдаан “Дакар ралли”-д сүүлчийн хоёр жил хурд сорьсон, “Доктор” авто сүлжээ компанийн та­мирчин, ОУХМ Д.Болд­баатар тэр­гүүлж, “Rally Mongolia”-д тав дахиа авар­галлаа.
 
Мөн авто машины тө­рөлд Ю.Эрдэнэтөмөр, ачаа­­ны машины төрөлд Японы тамирчин Сугавара Терүхито, дөрвөн дугуйтын ангилалд У.Ванчинхүү нар тэргүүллээ. 
 
Эмэгтэйчүүдийн ангилалд Японы тамирчин Яамаура Кономи түрүүлсэн бол Б.Бат-Ундрал удаалсан байна. 
 
 
Эх сурвалж: