sonin.mn

Польш улсын Катовиц хотноо энэ сарын 17-24-нд болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ОУИМ Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 26 шатарчин өрсөлдсөнөөс Их мастер Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглож тав хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдон нийт зургаан оноогоор аман хүзүүнд шалгарсан бол ОУИМ цол хүртээд удаагүй байгаа А.Энхтуул 3.5 оноогоор XXII байр эзэлжээ.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд манай шатарчдаас ОУИМ Ц.Батчлуун зургаан оноогоор V байр эзэлсэн бол ОУМ Г.Мөнхгал таван оноогоо XVIII байрт шалгарсан байна. Энэхүү оюутны ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчдыг ОУИМ Д.Шаравдорж, ФИДЕ мастер С.Ган-Од нар дасгалжуулсан юм.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг