sonin.mn

Дөрвөн жил тутамд болдог буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-20-ны хооронд Испанийн Гренада хотод болно.

Тус олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсын багийн ахлагчаар Буудлага спортын холбооны хүндэт ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, олон улсын хэмжээний мастер С.Адилбиш нар ажиллах юм байна.

Тэмцээний үеэр залуучуудын тэмцээн болох бөгөөд манай улсаас эрэгтэй rap бууны дасгалд спортын мастер Б.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нар онч мэргэнээ сорих юм. Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх багийн бүрэлдэхүүн:

Эмэгтэй гар буу:
Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц. Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг

Эрэгтэй гар буу:
ОУХМ Э.Даваахүү

Эмэгтэй урт буу:
ОУХМ О.Янжинлхам, ОУХМ Ч. Нарантуяа, ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ Д.Лхамсүрэн

Эрэгтэй урт буу:
ОУХМ Н.Баяраа, ОУХМ Х.Бямбабаатар, ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Ж.Ганхуяг

Б.Сийлэн

Эх сурвалж: