sonin.mn

ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена” ордонд үргэлжилж байгаа жүдо бөхийн ДАШТ-ийн гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын жүдочид нэг алт, нэг тавдугаар байр эзэлсэн амжилтаар чанарын хувьд дэд байрт явна.

Энэ тэмцээнээс 15 орон ямар нэг медаль хүртээд байгаагаас Япон улс дөрвөн алт, нэг хүрэл медаль, шагналт хоёр байртай тэргүүлж байгаа юм. Харин тэмцээнийг зохион байгуулагч ОХУ хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Дэлхийн 110 орны 700 шахам жүдочид 2014 оны дэлхийн аваргын төлөө эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүчээ сорих юм.

Одоогоор ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн аваргууд тодроод байна. Харин өнөөдөр эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг жингийн барилдаан болно. Манай улсаас 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар дэвжээнд гарна. Эрэгтэйчүүдийн энэ жинд 64 бөх, эмэгтэй 63 кг-д 41 бөх хүч үзнэ.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг