sonin.mn

БЭЭЖИН. /ITAR-TASS/. “Реал Мадрид” багийн довтлогч, Португалийн тоглогч Криштиану Роналду Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ хувилбараар 2013, 2014 оны Европын шилдэг тоглогч болжээ. Монакогийн Монте-Карло хотод Аваргуудын лигийн хэсгийн сугалаа сугалах ажиллагаа болсны дараа түүнийг шилдэг тоглогчоор тодорсныг зарласан байна.

“Энэ жил бол миний хувьд маш сайхан жил байлаа. Би багаараа, дасгалжуулагчаараа бас хөгжөөн дэмжигчдээрээ үнэхээр их бахархаж байна. Маш их баяртай байна. Клубийнхээ хамт олонд талархах ёстой. Учир нь баггүйгээр ийм шагнал хүртэх боломжгүй” гэж тэрбээр ярьжээ.

Өдгөө 29 настай Роналду улирлын тоглолтын үеэр харилцан адилгүй амжилт үзүүлсэн байна. Тэрбээр “Реал Мадрид” багийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлж, УЕФА-гийн Супер цомыг хүртсэн боловч Испанийн аварга шалгаруулах болон Цомын төлөөх тоглолтод хожигдсон байна.

Багийн тоглолт санал хураалтад нөлөөлдөггүй байна. “Европын улирлын шилдэг тоглогч”-ийг УЕФА 2011 оноос эхлэн тодруулж эхэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг