sonin.mn

Тайваний Каошиун хотод болсон сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1-ний хооронд болсон тэмцээнийг өсвөр үе, эмэгтэйчүүд, Азийн аварга шалгаруулах гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан байна.

25 орны баг тамирчин өрсөлдсөн тэмцээнд манай улсаас Г.Наранбат дасгалжуулагчтай 18 тамирчин амжилттай оролцоод ирлээ. Хувийн амжилтын хувьд эрэгтэйчүүдээс үнэмлэхүй жингийн аваргаар Б.Төрболд, хүнд жинд У.Бямбажав, дунд жинд О.Өсөхбаяр мөнгөн медалийн эзэн болсон байна.

Харин эмэгтэйчүүдээс Х.Сүнжидмаа хүнд жинд хүрэл медаль, дунд жинд Н.Мөнхцэцэг хүрэл медаль хүртжээ. Ийнхүү өсвөрийн тамирчид маань багаараа хүрэл медаль авсан бол үнэмлэхүй жинд Э.Амартүвшин мөнгөн медаль авч нутаг нэгтнүүдээ баярлуулсан байна.

Харин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Х.Наранбаяр хүрэл медаль хүртэж, хувийн амжилтаа ахиулжээ.

Б.Сийлэн

Эх сурвалж: