sonin.mn

ОХУ-ын Москва хотноо болсон Пауэр Лифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн.

Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцсон тамирчдаас Налайх дүүргийн "Алагтай цэцэн" клубын дөрвөн тамирчин амжилттай оролцож, Өсвөр насны ангилалын -67.5 кг жинд Б.Баттамир алтан медаль, Залуучуудын ангилалын 67.5 кг жинд Г.Аюурболд алтан медаль, -75 кг жинд А.Бердмурат алтан медаль, Насанд хүрэгчдийн ангилалын -125 кг жинд Б.Хадбаатар алтан медаль хүртэж дэлхийн аварга гэсэн эрхэм хүндэт цолыг хүртсэн байна.

Монгол улс багаараа хоёрдугаар байр эзэлсэн өндөр амжилт үзүүлжээ. Эдгээр аваргуудаа дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Засаг дарга Х.Болдбаатар болон албаны бусад хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дүүргийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж, спортын өндөр амжилт хүссэн юм.

Эх сурвалж: