sonin.mn

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спор­тын 51 дэх удаагийн Дэл­хийн аварга шалга­руулах тэмцээн Испани улсын Гранада хотод энэ сарын 8-нд эхэлсэн.

Тэгвэл өчигдөр спорт гар бууны 25 метр, 50 метрийн хэвтээ 60 сумны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан буудлагаар үр­­гэлжилсэн юм.

Харин спорт гар бууны 25 метр дасгалд Монгол Улсын Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнх­зул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй та­мирчид багийн дүнгээр 1739 оноо авч, анх удаа мөнгөн медаль хүртлээ.

Энэ дасгалд Хятадын баг 1741 оноогоор аварга болсон бол БНСУ-ын баг 1734 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ.

Эх сурвалж: