sonin.mn

Тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн, хөнгөн атлетикийн домогт тамирчин, Уркаины иргэн Сергей Бубкаг Монголын хөнгөн атлетикийн холбоо урьжээ.

Тэрбээр энэ сарын 22-нд Улаанбаатарт ирэх бөгөөд айлчлалын үеэрээ Гадаад хэргийн сайд Л.Болд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Улаанбаатр хотын захирагч Э.Бат-Үүл нартай биечлэн уулзах гэнэ. Сергей Бубка нь олимпын нэг удаагийн, дэлхийн зургаан удаагийн аварга, тулгуурт харайлтын дэлхийн цом, Европын аварга зэрэг амжилтыг гаргажээ.

Түүний тухайд хөнгөн атлетикийн тамирчин ахуйгаасаа ОУОХ-ны тамирчны комисст олон жилийн турш ажиллаж, улмаар даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн юм. Түүнчлэн Украины баатар, Украин Улсын Ерөнхийлөгчийн хүндэт медаль зэрэг шагналаар шагнуулжээ.

Эх сурвалж: