sonin.mn

Сингапурт энэ сарын эхээр болсон  “Tiger Street Football 2014” тэмцээнд Монгол Улсын баг дэд байрт шалгарч 20 мянган ам.долларын эзэд болов.

Энэхүү хаалтын шигшээ тоглолт тун сонирхолтой болж Азийн хүчирхэг найман багууд өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулж энэ жилийн ялагчаар Вьетнамын “Dat Vinh Tien” баг тодорлоо. “Tiger Street Football”–тэмцээний аварга баг үзэгчдийн уухайн түрлэг дор 40 мянган ам.долларын шагналыг гардан авсан бол мөнгөн медальт Монголын “Blue Wolves” баг 20,000 ам. долларыг хүртэж хөлбөмбөгийг дэмжигчдээ баярлууллаа. Харин гуравдугаар байрт Камбожийн “Daniel FC” баг шалгарлаа.

Мөн дэлхийн од, Португалийн домогт хөлбөмбөгчин Деко энэ жилийн тэмцээний турш хамт байсан юм. Тэрбээр Камбож, Монгол, Сингапур дахь тэмцээнээс шилдэг 6 тоглогчийг сонгон шалгаруулж өөрийн найзууд Португалийн шигшээ багийн тамирчидтай хамтр шилдэг 6 тоглогчийн эсрэг нөхөрсөг тоглолт хийжээ. Өвөрмөц шинэ хэлбэрт зохион байгуулсан “Tiger Street Football 2014” гудамжны хөлбөмбөгийн тэмцээ ийнхүү амжилттай боллоо.

Дашрамд дуулгахад, Азийн орнуудын хамгийн шилдэг багууд өрсөлдсөн тэмцээнд анх удаа түүхэн амжилт үзүүлсэн “Blue Wolves” багийн залуустаа Tiger брэндийн хамт олноос халуун баяр хүргэж байна.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг