sonin.mn

ОХУ-ын Якутск хотноо болсон сонирхогчдын боксын оюутны ДАШТ-ээс манай  тамирчин Г.Ариунболд мөнгөн медалийн эзэн болж таван тамирчин хүрэл медаль хүртэв.

Тус тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин ур чадвараа сорин тулалдсан юм. Тэднээс 49 кг-д  Г.Ариунболд  аваргын төлөө хүч үзэж Оросын боксчинд ялагдаж аман хүзүүдсэн бол 52 кг-д А.Нурлан, 56-д Б.Билгүүн, 75 кг-д Ж.Отгонжаргал, харин эмэгтэйчүүдээс Т.Болортуул, М.Гүндэгмаа нар хүрэл медалийн эзэд болжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг