Саяхан Узбекийн Ташкент хотноо болсон Чөлөөт бөхийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд гурав дахь медалиа хуртээд байгаа МУГТ О.Бурмаагийн дайчин барилдаанаар монгол түмэн бахархдаг. Түүнийг эмэгтэй бөхчүүдээс анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байснаар нь мөн тодотгодог билээ. Ингээд МУГТ О.Бурмаатай ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Та ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртэж хашир туршлагатай тамирчин гэдгээ дахин харууллаа. Гэсэн хэдий ч медалийн өнгөө хувиргаж алтан медаль авна л гэж Ташкентыг зорьсон байж таараа?
-Тамирчин хүний хамгийн гол бэлтгэл бол формоо барих байдаг. Миний хувьд формоо маш сайн барьж байгаа гэж бодож байгаа. Намайг өдий зэргийн амжилт гаргахад чөлөөт бөхийн хамт олон, багш нар, бэлтгэл хангагч, ивээн тэтгэгч байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын хоёрдугаар хэсгийн хамт олон, аав ээж энэ бүгд нөлөөлж байгаа.
Тиймээс саяын тэмцээнд би мөнгө, хүрэл медальтай юм чинь одоо алтан медаль авна гэж зорьж очсон ч харамсалтай нь өөрийн тактикийн алдаанаас болоод санасан амжилтандаа хүрч чадсангүй. Гэсэн ч тамирчин хүн ялна, хожино, чадна л гэж дэвжээ рүүгээ гарна шүү дээ.
-Сая ДАШТ - нд таныг өмнө нь хэд хэдэн удаа ялагдаж байсан хамгийн гоп өрсөлдөгчөө ялсан хэрнээ тооцоолоогүй байсан хүндээ яагаад ялагдчихав аа. Уг нь финалдах боломж байсан гэж спорт сонирхогчид ярьж байна. Энэ тал дээр?
-Эхний тойрогт барилдсан Украйны тамирчин сул тамирчин биш, сайн тамирчин, ДАШТ-ний дөрвөн медальтай. Харин миний хувьд тэнцүүхэн хүнд барилдааныг ойр ойрхон хийгээд сэргэж амжаагүй байтал дэвжээнд гарсан. Гэвч би өереө тактикийн алдаа гаргаад хожигдсон.
-Удахгүй Азийн наадамд оролцох гэж байна. Мэдээж энэ эрчээрээ амжилт үзүүлнэ гэж зорьж байгаа байлгүй дээ?
-Би 2009 оноос хойш Азийн наадамд оролцоогүй. Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байлаа. Мөн 2006 оны Азийн тоглолтын хүрэл медальтай. Харин энэ жил өөртөө том зорилго тавьж болж өгвөл аварга болоод ирэхийг хүсч байна.
Цаашилбал олимпийн эрх авах, олимпийн наадмаас медаль хүртэхийг зорьж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлээд гаргасан алдаагаа давтахгүй, улам хичээж барилдана гэж бодож байна. Сая ДАШТ-ээс ирэнгүүтээ л бэлтгэлд гарсан.
Одоогоор дандаа сэргэлтийн бэлтгэл өнгөрсөн тэмцээн дээр алдсан алдаанууд дээрээ ажиллаж байгаа. Үлдсэн хоногуудад өрсөлдөгч тамирчдаа судлах, Азийн наадамд хэрхэн оролцох талаар судалгаа хийх юм билээ.
-Энэ удаагийн ДАШТ ямар онцлогтой болж өнгөрөв?
-Мянга гаруй шилдэг тамирчид оролцсон маш сайхан тэмцээн болсон. Эрэгтэй тамирчид маань хошой медаль аваад сэтгэл зүй ч сайхан байлаа.
-ДАШТ-ний гурван медалийн хамгийн тод агшинтай медаль тань гэвэл?
-Эмэгтэйчүүдээс хамгийн анхны мөнгөн медаль авсан гэдгээрээ хамгийн дурсгалтай санагддаг юм. Бас өнгөрсөн жил хошой медальтай болчихоод маш их баярлаж байсан.
Тэр үед МУГТ О.Пүрэвбаатар ах миний дүү дэлхийн бөх болчихлоо, одоо батлахын тулд медалиа хошой болгоорой гэж хэлж байсан. Тэгээд хошой болгочихоод дүү нь таныхаа итгэлийг алдаагүй гэж хэлж байлаа. Гэхдээ хүрэл медаль ч гэсэн бага үнээр олдохгүй учраас ДАШТ-ээс гурван медаль авсандаа баяртай байгаа.
-Лондонгийн олимпод танд ихээхэн итгэл найдвар тавьж байсан. Хэдийгээр тамирчин хүн ялна, чадна гэж гардаг ч гэсэн үнэхээр хатуу учраа таарав уу?
-Лондонгийн олимпод маш өндөр зорилго тээж явсан хэрнээ медаль авч чадаагүйдээ маш их сэтгэлээр унаж ирсэн. Эндээс илүү их бэлтгэл сургуулилт хийх ёстой юм байна гэдгийг ойлгож ирсэн.
Тэр үед хүмүүс бараг зодог тайлах байх гэж бодсон байх. Гэсэн ч би нас бол тоо би чадна гэсэн бодлоор 2016 оны олимпод өөрийн бүхий л бололцоогоо дайчлан харамсах зүйлгүйгээр барилдана гэсэн зорилт тавьчихсан байгаа.
-ДАШТ-ээс гурав дахь медалиа аваад ирэхэд аав ээж тань юу гэж хэлж байх юм?
-Маш их баярлаж байна лээ. Өнгөрсөн жил медаль аваад ирэхэд аав ээж хоёр тосоогүй. Харин энэ жил тосоод миний охин ДАШТ-нээс гурван медаль аваад дэлхийн бөх болоод ирлээ гэж маш их догдолж угтсан.
-Тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд туршлагаждаг. Тиймээс цаашид анхаармаар зүйл юу байна вэ?
-Багш нартайгаа хөлийн ажиллагааны дасгал, дархан мэхүүд дээр сайн ажиллах ёстой юм байна гэж ярилцсан. Бид нэг тэмцээн дууссаны дараа юун дээр алдаж оносон гээд тайлангаа өгдөг.
Ер нь тамирчин хүн оролцсон тэмцээнээсээ медальгүй ирэх хэцүү л дээ. Наад зах нь л биднийг хүлээж байгаа монголын ард түмэн, ах дүү, найз нехөд пүүс компаниуд, бүх бэлтгэл хангагч нар харж байгаа учраас өөртөө гомдолтой ч юм шиг сонин мэдрэмж төрдөг.
-Таны гол өрсөлдөгчид хэн бэ?
-Тамирчин болгон л өрсөлдөгч шүү дээ. Надтай эн тэнцүүхэн хэн ч ялж магадгүй тамирчид гэвэл Болгар, Орос, Америк, Канадын гээд миний жинд арав гаруй тамирчин бий. Ер нь хэн авхаалж самбаатай, тактикаа зөв боловсруулсан хүн нь л хожино шүү дээ. Ялж ялагдаж ерөнхийдөө өгөө аваатай л явдаг.
-Эмэгтэй тамирчид амжилт гэж явсаар байгаад хувийн амьдралаа орхигдуулдаг тал бий. Таны хувьд ч тийм л байдаг биз дээ?
-Тийм ээ. Амжилтаа бодоод амьдралаа хойш тавьчихаад байгаа шүү дээ. Тийм учраас 2016 оны олимпод оролцсоны дараа амьдралаа зохиогоод барилдахаа болих байх даа.
-Орон орны цаг агаар, орчин нөхцөл өөр өөр байдаг. Таны хувьд хэдий хугацаанд тухайн орчиндоо дасан зохицож чаддаг вэ?
-Би хаа ч явсан унтаад явчихдаг болохоор дасан зохицохдоо амархан. Багш нар маань Бурмаад авах чанар нь хаа ч явсан тайван унтаж байдаг гэдэг юм.
-Бурмаа гавьяат хэрэв тамирчин болоогүй бол ямар мэргэжилтэй байх байсан бол?
-Би багадаа эмч юмуу, цагдаа болно гэж мөрөөддөг байлаа. Одоо би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт дэслэгч цолтой ажиллаж байгаа.
-Тамирчин хүн зардал ихтэй. Одоо ямар газруудаас цалинжиж байна вэ. Амьдралд хэр хүрэлцэж байна вэ?
-Үндэсний шигшээ баг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгээс цалинждаг. Мөн cap болгон ДАШТ-ний медалийнхаа цалинг авдаг. Эдгээр цалингаасаа үлдэснийг нь хадгалж байна. Цаашдаа амьдрал зохиоход хэрэг болно шүү дээ.
-Цаг зав боломж гарвал хүмүүнлэгийн ажил хийе гэж боддог уу?
-Тийм бодол бий. Гэвч бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд цаг зав хомс байдаг. Түүнээс гадна өөрийгөө боловсруулмаар байна. Гэхдээ олон зүйл бариад авахаар үр дүн гарах нь бага гардаг учраас одоохондоо 2016 он хүртэл бэлтгэл сургуулилтаа л сайн хийе гэж бодож байна.
-Эгэл жирийн Бурмаа, өндөр зэрэглэлийн тамирчин Бурмаа байх хоёрын хооронд мэдээж ялгаа бий?
-Тэгэлгүй яахав. Анх ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж ирээд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хоёр өрөө байраар шагнуулж байлаа. Дээр нь хоёр гурван газрын цалин гээд миний амьдралд их өөрчлөлт гарсан.
-Манай нэртэй тамирчид бүгд л гэр хорооллоос төрсөн. Түүн шиг та ч гэсэн багаасаа аав ээждээ тусалж хүч бяр шаардсан ажил хийж өссөн л биз дээ?
-Намайг бага байхаас л манайх Сэлбэ зусланд амьдардаг байсан. Манайх хонь үхэр, адуутай байдаг байлаа. Аав, ээж хоёр маань намайг багаас ишиг хариулуулж мод түлээ хөрөөдүүлдэг байсан.
Энэ бүхэн намайг спортын хүн болоход нөлөөлсөн болов уу. Бас болоогүй ээ ишгээ хариулж явахдаа нар ээгээд байхаар нь хонхорт орж унтаад хонь ямаагаа нийлүүлчихдэг инээдтэй хүүхэд байж билээ. Манайх ам бүл наймуулаа. Би айлын тав дахь нь.
Д.Нэргүй
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Ovliin huitend beltgelee taraad Selbe zuslan ruugaa alhaj harij yavaad holniihoo huruunuudiig hairuulj holdooj baisan gesen.
Hodolmorch hun yum daa
Тактикийн алдаа гаргасан гэлээ.Үнэндээ бол сэргэлт авч чадалгүй 6 минутийн зайтай барилдсанаас л болсон болов уу.Латин америк охин бол мөнгөн медальд жижигдэж байна билээ дээ.
ug ni tom eruutei chadaltai byartai baimaar emegtei baina beltgelee sain xuiu, mex sur s=daatstai mex xii, tsutsaxgui baix dasgal sain xii,
Amidralaa zoliosolj amjiltand hurehiin toloo yavj baigaa hun baina. Negent l zoliosolj baigaa yum chin etses togosgolii ni uzsen ni deer, amjilt husie! Oddiin ovchin tusaagui daruuhan saihan huuhen baina.
Zovsonii etsest jargadag gej ug bna daa, chinii jargah tsag irnee
Uul ni tsagdaagiin Huch sport horoo gej baih estoi baisan yum. Manaihan baigaa yumaa ustgah ih durtai, daraa ni butsaagaad baiguulah buur hetsuu gedgiig oilgohgui l dee.
Huch sport horoonii darga Pagva gej judogiin teneg gar bainaa, ter odoo bolivol taarna, ariin haalganii sumtai medrel muutai hun. Judogiinhon oorsdoo ih durgui baij terii ni neden deer ni helj chadahgui yum aa. Bi heleed ogie. Pagvaa zugeer zaigaa taviad og, esgii hiih gazar nohoi,Pagva 2 hereggui
Naranchimeg ni haachaa ve, Burmaatai orsoldood l hor nairuulaad Dovchin Oidov 2 deeguur dooguur guigeed baidag baisan. Buur suraggui boljee, tetgevertee garsan yum baih daa, zodog taillaa geed baisan biluu????
Odonchimeg ni neg deed jindee Burmaatai barildaad l, bolohgui bolohoor ni neg dood jindee uzeed 2 tuulai hooson anchin bolj duusav aa hoorhii chaavaas, doshin shog geech yum bolj bgaa bololtoi.
Ter Odonchimeg chin ih aimhai, zoriggui, barildaan muutai hun baina lee, orond ni Nasanburmaag yavuulaachee, yadaj zaluu hun.
Burmaa bol yasnii buh gehdee jaahan hurd ovsogoogoo nemeh heregtei.Chamd huch bol hangalttai bii Asashori avragiin nuuts ni bol hurd shuu dee.Mash bogino hugtsaand barildaan dunguj ehelenguut esvel zavsarlga duusahiin umnuhun yag ter tur sanamsar aldah muchiig l tun medremjtei uurtuu ashigtai hurdtaigaar yag l ulun chono shig sayiin ter Tserenchimed bol yag l choniin dairaltiig hiij baisan.Tegsen tsagt amjilt bol uuruu l guigeed ireed bna.
мисс гээд тэнэгтээд байгаа охидуудын хажууд жинхэнэ дайчин баатарлаг эмэгтэй шүү.
Сайн байцгаана уу? Бурмаа, Олмпт хүссэнээрээ, өөртөө гомдоохгүйүгээр барилдаж болж өгвөл медальд хүрч Монголчууд Биднийгээ баярлуулаарай, "нус нулимс инээд хөөрийг минь" холилдуулаарай,. өөрийн чинь хэлээд буй "хурд, тактик/овсгоо, энгийнээр хэлвээс "сийрэг ухаан"-таа анхаарлаа төвлөрүүлж төвдөж ажиллана гэдэг чинь зүйтэй санагдлаа. Цэрэнчимэдийн хурд, сийрэг ухаан нь ямар сайхан, өгөөжтэй буйг харсан биздээ. Барилдааны явцынхаа хурд сийрэг ухаанаа/ тактик, овсгоогоо/ алдаж сандралгүй байхад учиртай. 20116 оны Олимпын дараа амьдрал аж төрөлтдөө санаа тавьж өрхөө татаж айл болохынхоо эхийг тавьждээ, хэхэхэ. Сайхан айл улам олноор нэмэгдэгдээ.
Ed nartai sexdvel yamar baidag Bol
чамайг өрөөсөн хөлөөрөө өшиглөөд ханатай наачихна.