sonin.mn

Энэ жилийн улсын наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс авсан  шинжилгээний хариу  өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн бөгөөд тэднээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх шуугиан дэгдээд байна.

Улсын наадмын сэргээшийн шинжилгээг жил бүр БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид илгээдэг.

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд БНСУ-аас ирүүлсэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу ямар гарсан тухай мэдээллийг МҮБХ-нд ирүүлээгүй байгаа юм. Тус холбоонд албан ёсоор допингийн хариу ирсэний дараа хэн допинг хэрэглэсэн нь тодорхой болох юм.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг