sonin.mn

"Голден жэм" фитнесс клуб долоо дахь удаагаа таргалалтын эсрэг "дайн" зарлаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд олон хүнийг турахад нь тусалж байгаа "Голден жэм" фитнесс клубын багш, дасгалжуулагч Г.Нямдоржтой ярилцлаа.

-"Голден жэм" фитнесс клуб долоо дахь удаагаа таргалалттай тэмцэх уралдаан зарлаж байгаа юм байна. Энэ удаагийн уралдааны онцлогийг ярихгүй юу?
-Манай клубээс зохион байгуулж буй таргалалтын эсрэг долоо дахь тэмцээн эхлэх гэж байна. Өмнө нь хүүхэд багачууд болон оюутан залууст зориулж гурван ч удаа тэмцээн зохиосон.

Харин энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл намрын улиралд зохиож байна. Мэдээж уламжлал ёсоор түрүүлсэн оролцогчдоо авто машин бэлэглэнэ. Ялагчийн "Тоёота Приус" маркийн автомаииин эзнээ хүлээгээд Тусгаар тогтнолын ордны гадаа бэлэн байж байна.

Энэ удаагийн тэмцээнийг бид нийгмийн хариуцлага, эрүүл мэнд гэдэг талаас нь түлхүү ойлгож байгаа. Уриа нь хүртэл "Илүүдэл жин асуудал биш" нэртэй. Хүн бүрт нуугдмал эрч хүч байдаг, тэр эрч хүчийг тэмцээн уралдаан өдөөж өгдөг.

-Энэхүү тэмцээний явцад оролцогчид ямар дэглэм барих ёстой вэ?
-Манай тэмцээний үйл явц маш энгийн. Тэмцээн үргэлжлэх хоёр сарын хугацаанд оролцогчид багш болон эмч нарын бүрэн хяналтад орно. Өдөр бүр дасгал сургуулилтаа хийж хоорондоо өрсөлдөнө.

Тэмцээн ерөнхийдөө манай фитнессийн бүх салбар зааланд болно. Гадуур эко бэлтгэлд гарна. 14 төрлийн хичээлд ээлжлэн хамрагдана. Мөн эмч болон сэтгэл зүйч, хоолны багуудтай хамтарч ажиллах болно.

-Эцсийн дүн буюу шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
-Дүнг яаж гаргах вэ гэхээр том биетэй хүн оролцоод олон кг хасвал түрүүлчихнэ гэж хэзээ ч ойлгож болохгүй. Японы "Танита" хэмээх аппаратаар хүний биеийн булчин, ус, өөх, өдөрт шатааж чадах килокалорийн хэмжээ гээд бүгдийг тодорхойлоод өгнө.

Илүүдэл жин гэдэг бол хүний биед хуримтлагдсан өөх юм. Энэхүү өөхнөөсөө салж, шатааж чадсан хүн л тэмцээнд ялна. Түүнээс биш том жижиг биеийн харьцаа огт хамаарахгүй. Тухайн хугацаанд гарсан өөрчлөлтийг хувилаад нэмж хасвал яг адилхан үр дүнтэй дүгнэгдэнэ.

-Энэ тэмцээнд оролцсоноор тухайн хүн өөрийгөө ялан дийлэхийн тулд юу хийж чадах вэ гэдэг л хамгийн чухал байх?
-Хамгийн гол нь оролцогчдыг нэг газар байрлуулаад, хоол ундаар сойх нь үр дүнд хүрэхгүй. Яагаад гэвэл албан шаардлагаар турж байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Тэгэхээр "Энэ тэмцээнд оролцоод өөрийгөө ялан дийлж жингээ хасаад автомашин хож" гээд байгаагийн гол учир нь, оролцогч танхимд бэлтгэлээ хийж дууссаны дараа биеэ хянаж чадах уу гэдэгт байгаа юм. Тухайн оролцогч заалнаас гарч гэртээ очоод хооллолт дээрээ тэвчиж, биеэ хянаж чадаж байна уу гэдэг л гол нь юм.

-Хоёр сарын хугацаа турахад хэр хангалттай хугацаа вэ?
Урьд нь олон хүнийг тураасан. Манай хамт олон арвин их туршлагатай. Өмнө нь дасгал хийж байгаагүй хүмүүс ирж байна. Энэ хүмүүст шинжлэх ухааны үндэслэлтэй дасан зохицуулах ажлууд хийж байна.

-Тэмцээн хэзээ эхлэх вэ?
-Бүртгэл ирэх сарын 4-ийг хүртэл үргэлжилнэ. Харин тэмцээн аравдугаар сарын 6-аас арванхоёрдугаар сарын 6 хүртэл хоёр сарын турш үргэлжилнэ. Бүртгэл Тусгаар тогтнолын ордны дөрвөн давхарт явагдаж байна.

Уралдаанд оролцохыг хүссэн илүүдэл жинтэй хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Энэ удаагийн тэмцээн хүмүүсийн амьжиргааны төвшин, боломж бололцоонд нь тохируулан бүртгэлийн хураамжаа авч байгаа.

Ц.Заяа

Эх сурвалж: