sonin.mn

Азийн 17 дугаар наадмын өнөөдөр үдээс өмнө болсон 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд гавьяат тамирчин О.Гүндэгмаа 586 оноогоор финалд шалгарлаа.

ОУХМ Т.Баярцэцэг, Мөнхзул нар 570 оноогоор 23,24 дүгээр байрт шалгарав. Багийн дүнгээр 1727 оноогоор 4 дүгээр байр эзэллээ.

Харин хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 54 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 414,9 оноогоор 9 дүгээр байр, ОУХМ Ч.Нарантуяа 409,8 оноогоор 29 дүгээр байр, ОУХМ О.Янжинлхам 408,5 оноогоор 35 дугаар байр тус тус эзэллээ.Багийн дүнгээр 8  дугаар байранд тус тус шалгарав.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг