sonin.mn

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мас­тер Д.Даваахүү агсны нэ­рэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын бэлтгэлийн төвийн зааланд эхэллээ. Уг тэмцээнд 19 хүртэлх насны залуусаас бүрдсэн нийт 25 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн зургаан баг оролцож буй тус тэм­цээнд Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Баянхонгор аймгийн та­мирчид оролцож байгаа юм. Энэ сарын 27-нд өндөрлөх тус тэмцээний

Эрэгтэйчүүдийн ангилалд:
-“А” хэсэгт Эрдэнэт дрий­линг Rigs баг “Од-Баян­цэгц” багтай, Сэлэнгэ баг “Ирээдүй”-тэй,
-“В” хэсэгт “MBM Шонхрууд” ШУТИС-тай, ОТИС-ийн “Magic ball” багтай
-“С” хэсэгт “52 дугаар сур­гууль”, “Хасын хү­лэгүүд”-тэй, “Булган”-ны баг “U-15”-багтай
-“D” хэсэгт ХААИС, “TLG-13”-багтай, Хэнтийн “Золбоо” баг Хөвсгөлийн багтай.
-“А” хэсэгт Багануурын баг “Од-Баянцэгц” багтай Эрдэнэт дрийлинг Rigs баг Сэлэнгийн багтай,
-“В” хэсэгт Сүхбаатарын баг ШУТИС-ийн багтай, МВМ Шонхрууд баг ОТИС-ийн багтай тус тус тоглолоо.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд:
“А” хэсэгт 52 дугаар сургуулийн баг ШУТИС-ийн багтай тоглосон бол “В” хэсэгт Баянхонгор аймгийн баг ХААИС-ийн багтай учраа таарлаа.

Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр 14 тоглолт яваг­дсан бөгөөд өнөө, мар­гааш хэсгийн тоглолтууд үргэлжилж 25, 26-нд ха­сагдах тоглолтууд өрнөж, баасан гарагт тэмцээний ялагч баг тодорч, шагналаа гардах юм байна.
Эмэгтэй, эрэгтэй анги­лалд нэгдүгээр байрт орсон баг 1.2 сая төгрөгийг алтан медалийн хамт хүртэх бол дэд байрт шалгарсан баг сая төгрөг мөнгөн ме­далийн хамт хүртэх ажээ. Гуравдугаар байрт орсон багийг 800 мянган төгрөг, хүрэл медалиар шагнах аж.

Тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Д.Даваахүү агсны гэр бүл хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний талаар ерөнхий шүүгч Р.Цэвэгмэд “Энэ удаагийн тэмцээний онц­лог бол 19 хүртэлх нас­ны тамирчдын дунд болж байгаа. Тэмцээнээс шал­гарсан баг болон шилдэг тоглогчдыг холбооны зүгээс шалга­руулж, Монгол Улсыг Олон улсад төлөөлөх чад­варлаг залуучуудын Үндэс­ний шигшээ багийг байгуулах зорилготой.

Ийнхүү шигшээ баг бай­гуулагдсанаар дараа да­­раагийн тив дэлхийн тэм­­цээнүүдэд оролцох бо­ломжтой болно. Өмнөх жи­лийнхийг бодвол орол­цогчдын цар хүрээ, ур чадвар нэмэгдсэн байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, уг тэмцээнийг Доржпаламын Даваахүү агсны нэрэмжит бол­гон зохион байгуулж, гэр бүлийнхэн нь ивээн тэтгэдэг болжээ. Тэрээр 18 наснаасаа улсын шигшээ багийн бүрэл­дэхүүнд багтаж, холын шидэлтээрээ алдаршсан, Мон­голын сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн байсан юм. Д.Даваахүү мастер бага залуу наснаасаа өөрий­гөө таниулж, МУИС-д оюутан байхдаа хэзээ ч дийл­дэг­гүй байсан “Алдар” ний­гэмлэгийн багийг хожин, улсын аварга болж, шуугиан тарьж байжээ.

Тиймээс Монголын сагсан бөмбөгийн спортод эргэлт хийж чадсан үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн түүний нэрэмжит УАШТ-нийг зохион байгуулж байхаар болжээ.

М.Уянга

Эх сурвалж: