sonin.mn

Азийн олимпийн наадам БНСУ-ын Инчён хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр усанд сэлэлт, дугуй, гимнастик, буудлага, хүндийг өргөлт зэрэг спортын 10 төрөлд 38 багц медалийн эзэд тодорно.

Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.

Улаанбаатарын цагаар:
08.00-10.30 Усанд сэлэлт, эмэгтэй 100 араар даллах, эрэгтэй 100 м мэлхий сэлэлт, (Б.Амарболд, Э.Бямбасүрэн, Б.Есүй, С.Номун)

09.00-11.20 Байт харваа, эмэгтэй рекурв (50 мх30м), эрэгтэй урьдчилсан (А.Анхтуяа, Д.Мирослова, Ж.Дагийжанчив, Б.Урантунгалаг, Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс, Г.Мягмардорж, Б.Долгорсүрэн)

08.00-20.00 Бадминтон эмэгтэй ганцаарчилсан, эмэгтэй хос (М.Дуламсүрэн, Б.Хулангоо)

13.00-16.00, 18.00-20.30 Бокс, эрэгтэй 56 кг, 69 кг, 60 кг (Н.Төгсцогт, Б.Түвшинбат, Д.Отгондалай)

08.00-17.55 Боулинг, эмэгтэй ганцаарчилсан (Х.Өлзийхорол, С.Дэлгэрцэцэг, Т.Дорждэрэм, Л.Цэцэгсүрэн)

09.00 талбайн теннис, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос (М.Бадрах, Б.Оюунбат, А.Жаргал, Э.Эрдэнэсүрэн)

17.30-19.30 Сагсан бөмбөг, эрэгтэй (Өмнөд Солонгос-Монгол)

18.30 Бейсбол, эрэгтэй (Монгол-Пажикстан)

Эх сурвалж: www.new.mn