БНСУ-ын Инчон хотод үргэлжилж байгаа Азийн XVII зуны наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жингийн шөвгийн наймд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Өмнөд Солонгосын тамирчин Хам Сёонгтой тулалдсан.
Тоглолтын турш манай тамирчин илүү байсан ч тулааныг хянасан Их Британи, Финланд, Аргентины шүүгчид өрсөлдөгчийг нь 28:29, 28:29, 28:29 харьцаатай ялсан хэмээн үзсэн нь өдгөө манай улс төдийгүй олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцлох сэдвүүдийн нэг болоод байна.
Тус тоглолтын дараа Солонгосын боксын спортын ордонд чуулсан Монгол, Энэтхэг, БНХАУ, Ираны иргэд энэхүү шийдвэрийг илт эсэргүүцэж шүүгчийн шийдвэр ямар гарсныг илтгэсэн. Мөн БНСУ-ын тамирчинд луйвардуулан хожигдож хүрэл медаль хүртсэн Энэтхэг улсын боксчин бүсгүй хүрэл медалийн тавцанд гарч медалиа авангуутаа Солонгосын тамирчны хүзүүнд зүүгээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, чиний эрэмбэ энд байсан гэдгийг бүх нийтэд хэрүүл ам хийлгүй зарлачихлаа.
Азийн наадмыг дэлхийн мянга мянган хүн үзэж байгаа. Гэтэл гурван үеийн турш илт давуу тоглолт үзүүлсэн гавьяат тамирчин Н.Төгсцогтыг ялагдсан хэмээн зарласан нь дэндүү цагаандаа гарсан шийдвэр гэхэд буруудахгүй байх.
Тус тоглолтын дараа Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Олон улсын боксын холбоо (АIВА)-нд протест илгээж, тулааныг дахин хянаж үзэх хүсэлт тавьсан ч “Азийн наадмын боксын төрөл дэх 148 дугаар бүхий Монгол, БНСУ-ын тамирчны тэмцээний талаарх та бүхний гомдлыг бид хянаж үзлээ.
Та бүхний гомдол уг тэмцээний шүүлтийн явцтай холбоотой байна. Харин Азийн наадмыг зохион байгуулах дүрмийн 8.4-т шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэх боломжгүй гэж заасан. Тиймээс таны гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу өгчээ.
Ийнхүү олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт Азийн наадмын рингийг орхисон. Ялсан мөртлөө ялагдсан юм шиг рингээ орхих тамирчин хүнд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ. Тамирчныг медалийн тавцан дээр гарахад төлөөлөн оролцож буй улсынх нь нэрийг зарлаж, төрийн дууллыг нь эгшиглүүлдэг.
Тиймээс энэ удаагийн үйлдэл Монгол Улсын иргэн Н.Төгсцогтыг бус Монгол Улсыг үл ойшоосон шийдвэр гэж ойлгож болохоор байна. Ялангуяа Н.Төгсцогтын тоглолтыг шүүсэн шүүгчид урьдаас төлөвлөсөн мэт онооны тэмдэглэгээн дээр тус бүр анхаарлын тэмдэг тавьж онцолсныг Олон улсын боксын холбоо юу гэж тайлбарлах бол.
Н.Төгсцогтын тулааны өмнөх өдөр рингэн дээр гарсан олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбатын тоглолтын дүн ч эргэлзээтэй гарсан. Б.Түвшинбаттай тулалдсан Казахстаны боксчин илт бултаад цохилт нь орохгүй байхад мөн л нөгөө талд ялалт өгсөн. Энэ мэт эргэлзээтэй зүйлүүд бусад спортын төрлүүдэд хүртэл ажиглагдахад монголчууд дуугүй л өнгөрсөн.
Гэтэл өчигдөр өглөө БНСУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад суугаа иргэддээ хандан анхааруулга өгсөн нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Анхааруулгадаа хотын гудамжаар сэлгүүцэхгүй байх, олон хүн цугладаг бар, ресторан гэх мэт үйлчилгээний газруудаар явахгүй байхыг Улаанбаатарт байгаа солонгосчуудад сануулсан байх юм.
Н.Төгсцогтын тоглолтын дараа спортын ордонд суусан монголчууд дургүйцлээ буруу байдлаар илэрхийлсэн ч ёс журамтай, ах захаа хүндэлдэг, юмны учир утгыг ойлгодог учраас хэн нэгнийг дээрэлхэж бүдүүлэг үйлдэл гаргахгүй. Гэтэл ийнхүү өрөөс бодоогүй зүйлийн талаар урьдчилан сэтгэж, сэрэмжлүүлж байгаа нь олон монгол хүний эгдүүцэл, сонирхлыг татлаа.
Инчон хотод болж байгаа Азийн спортын наадмын үөэр Монголын эмэгтэй жүдочдын хоолны саванд хэрэглэж бохирдуулсан эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл зориуд хийсэн.
Мөн Монголын сагсчид Хонконгийн багтай тоглох үөэр Инчоны наадмын албан ёсны сайтад, "Мongolia-Chine took on Hong Kong Chine" гэж бичсэн. Энэ нь Хятадын Монгол Хонконгийн багтай тоглож байна гэсэн утга илэрхийлсэн. Мөн тэмцээний үөэр Монголын төрийн далбааг буруу харуулж мандуулсан зэрэг зохион байгуулагчдын зүгээс гаргасан алдаа дутагдлыг тоочиж болно.
Гэхдээ монголчууд цэлгэр уудам тал шигээ сэтгэлтэй учраас элдэв үйлдэл хийсэнгүй. Харин ч хэн нэгэнд буруу өгч дайралгүй медаль авах рингээсээ харамсалтайгаар буусан тамирчиндаа урам хайрлаж, дэмжсэн юм.
Үүнийх нь хариуд Н.Төгсцогт “Намайг хамгаалж, урам зориг өгч хамт байсан бүх хүнд үнэхээр их баярлалаа. Монголчууд маань ямар сайхан юм бэ" хэмээн твиттерт жиргэжээ.
Жиргээчид юу хэлэв...
Д.Дагвадорж: Муу тэнэг кимчи
-“Инчоны Азийн наадам. Гуравдугаар раундад Монголын тамирчин илүүрхэж байхад Солонгосын тамирчинд ялалт өглөө. Муу тэнэг кимчи” хэмээн япон хэлээр бичин жиргэжээ.
Монгол хэлээр ч гэсэн өөрийн дургүйцлээ илэрхийлж, “Солонгосыг чөтгөр аваг” хэмээн бичсэн байна.
П.Сэрдамба: Шүүгчийн буруугаас ялагдал хүлээлээ
-Манай тамирчин гурван үө илүү тоглосон боловч шүүгчийн буруугаас ялагдал хүлээлээ.
Маш харамсалтай байна. Азийн наадмын аварга болно гэж зорьсон юмсан.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
тэр шүүгч нарынх нь эрхийг хасуулах талаар одоо гомдол тавьж заргалдах цаг болжээ.
mongoliig hen tooh ve dee. Yer ni boxing bol mash budliantai bohir sport sh tee. Avilgal avaad l ok sh tee.
... Хятад, Солонгос хэмээх Хятад угсаатнуудын хорон санаа , болхи хуурамч зан байдал юун дээр ч болов илэрдэг гэдгийг Монголчууд яс махандаа тултал сайн ойлгох хэрэгтэй . ... Хичнээн гутааж доромжлохыг хичээсэн ч , урвагч ардчилсан хужаанууд дотроос нь улс орныг минь нураах гэж элдвийн бусармаг арга хэрэглэсэн ч , ... Монголчууд өдрөөс өдөрт зовхи нь өөдөө байж , өндийн босох болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
he he zov helj muu teneg kimchi
зөв зөв Браво Дагвадорж!
Муу хорон санаат Солонгосуудыг харагдсан газар зодож нутгаасаа хөөн зайлуулий.
Тэгий .Үнэхээр үнэн.Бид өмхий солонгосгүйгээр амьдарч чадна гэдгээ харуулий.Эртхэн зайлцгаа өмхий солонгосууд.
Za b.j b.gaach dee tsalingaa avmaar b.na shuu dee kkkkkk
Энэ маргааныг Увсын хүнд даатгачих цаадуул чинь шүүгчийнх нь эрхийг хасуулаад л хүрээд ирнэ.
Lalaruudiig nutgaasaa huu zailuul, huuhnuud tolgoigoo ajilluul bugsuu buu ajilluul!!!
Солонгост ажиллаж байгаа манай монголчууд тэндээ ийм нэр хүндгүй байдаг болоод тэд бидэнд ингэж хандаад байгаа юм биш байгаа.Манайхан аа,хүний газар нэрээ бодож яваарай
Бас фэйсбүүкт сонгомол барилдааны төрөлд илт давуу ялж байгаа ираны тамирчинаас ялалтыг нь яаж булааж солонгос тамирчинд өгч байгаа бичлэг тавьсан байсан.
Тэмцээнээ орхиод хүрээд ирэх хэрэгтэйшүү дээ...
Тэнгэр заяат монголчуудыг илтэд доромжилсон өчүүхэн зантай солонгосчууд сайнаа үзэхгүй ээ. Тагжгар япончууд монгол бөхийг доромжлоод яалаа. 13 хоногийн дараа л цунамид нэрвэгдэж цацраг идэхт туяанд хордоцгоосон биз дээ. Их зээн Чингисийн сүнс дээрээс харж байгаа шүү.
uyn surtei um be.bokc gej teneg sport buun luibar
Чиний хоолонд хэрэглэсэн дамск хийх хэрэгтэй юм байна.
Өөрийнхөө нутаг дээр ийм том тоглолт зохион байгуулж байгаа юм чинь луйвар гарах нь тодорхой манай тамирчин шүүгчтэй нь хамт нүдэхгүй бол ялалт тэдний талд нь тодорхой.
Neg ih comiinhoo araas alna hyadna gesen humuus ta nar tiim l ih eh oronch uim bol Solongos baraa avahgui Solongost ajillaj amidrahgui l baildaa. Hunjiliinhuu hireer huluu jiie Mongolchuudaa
huts chamd zoriulab