sonin.mn

Азийн зуны 17 дугаар наадамд амжилттай тоглож, Монголын боксчдын түүхэнд бичигдэх Азийн наадмын анхны алтан медалийг авчирсан Д.Отгондалайд өчигдөр цол нэмж, дэслэгч цол олголоо.

Тэрбээр 2008 оноос хойш хилийн цэргийн “Хилчин” спорт хороо, 0168-р ангид харъяалагдаж бэлтгэлээ хийж ирсэн юм. Улмаар Азийн наадамд түрүүлснээр ахлагч цолоо дэслэгч болгон ахиуллаа. Мөн өдөр Дорнод нутгийнхан хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн байна.

Д.Өлзий

Эх сурвалж: