sonin.mn

ПАРИС. /AFP/.  ФИФА-гийн удирдах зөвлөлийн сонгуулийн үеэр Катарын албаны хүн /асан/ Мухамед Бин Хаммамд саналаа худалдан авлига авсан хэргээр Монголын хөл бөмбөгийн холбооны /МХБХ/ ерөнхийлөгч Б.Ганболдыг хөл бөмбөгтэй холбоотой ажилд таван жил оролцохыг дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгууллага хориглолоо.

ФИФА-гийн мэдэгдэлд, “Шийтгэлийн хүрээнд энэ хүнийг “улсынхаа болоод олон улсын түвшинд хөл бөмбөгтэй холбоотой ямар ч үйл ажиллагаа”-нд оролцохыг хориглоно” гэжээ.

Азийн хөл бөмбөгийн холбооны /АХБХ/ тэргүүн, ФИФА-гийн удирдах зөвлөлийн гишүүн асан Бин Хаммамаас мөнгө өгөхийг хүсч, авсан хэрэгт Б.Ганболдыг буруутай гэж үзэж буй юм.

2009 онд АХБХ-ны хурлын үеэр ФИФА-гийн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоход болон 2011 онд болсон ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболд авлига авсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: