sonin.mn

Аравдугаар сарын аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан ирэх ням гарагт буюу аравдугаар сарын 19-ний 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Сар бүр улсын цолтой, аймгийн цолтой, сумын цолтой бөхчүүдийн ангиллын барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, есдүгээр сард болсон нээлтийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэсэн.

Д.Өлзий

Эх сурвалж: