sonin.mn

“Пукет-2014” Азийн элсний наадамд манай улсаас спортын 16 төрөлд оролцох бөгөөд тэднээс хамгийн олон медаль хүртэх боломжтой төрөлд муатай боксын баг тамирчид орж байна.

Азийн олимпийн зөвлөлөөс хоёр жил тутамд зохион байгуулдаг Азийн элсний спортын IV их наадам 11 дүгээр сарын 13-23-нд Тайланд улсын Пукет аралд зохион байгуулах бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос энэ наадамд оролцох тамирчдын зардалд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тус наадмын  муатай боксын төрөлд ОУХМ Г.Батбаяр, Б.Гантогтох, Бат-Эрдэнэ, Р.Батхүлэг, С.Мядагмаа нар оролцохоор Тайланд улсад бэлтгэлээ хангаж байна. Тэдний дасгалжуулагчаар кик боксын дэлхийн аварга Ч.Алтанпүрэв ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

Эх сурвалж: