sonin.mn

НАХЯ-ны харьяанд “Хилчин" нийгэмлэг гэж байх үед анхны бөхчүүдийнх нь нэг болж явсан хүн бол Монгол Улсын хурц арслан, СГЗ, бэлтгэл хошууч Ц.Бадамсэрээжид. Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат.

Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид гуайд нэг хэсэг Монгол бөхийн дэвжээг эзэгнэж явсан үе бий. Тиймээс эрхэм хурц арслантайгаа “Хилчин” нийгэмлэгт харьяалагдаж явсан үеийнх нь дурсамжаас хуваалцлаа.

-Та сайхан намаржиж байна уу. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-Сайхан намаржиж байна. Энэ жил нас сүүдэр 90 хүрч байна даа.

-НАХЯ-ны харьяа “Хилчин” нийгэмлэгт хэдэн онд та орж байсан юм бэ?

-Би ,1945 онд Хязгаарын газарт цэрэгт татагдаж ирээд “Хилчин” нийгэмлэг анх байгуулагдахад тамирчнаар орж байлаа. Улмаар 20 гаруй жил биеийн тамир чиглэлээр ажиллажээ.

Тэр үед Хязгаарын газрын даргаар армийн генерал Б.Дорж, орлогчоор нь дэслэгч генерал Б.Цэдэн-Иш ажиллаж байлаа. Цэргийн алба хаагаад тэндээсээ улирч офицер болсон хүн. Хожим нь Хязгаарын газар татан буугдаж Дотоод яам НАХЯ-нд харьяалагдах үед 40 шахам жил ажиллаад хошууч цолтой чөлөөндөө суусан даа.

-Тэр үед “Хилчин” нийгэмлэгт бяр хүчээ гайхуулсан олон мундаг бөхчүүд байсан гэлцдэг?

-Даян аварга Ц.Чимэд-Очир, дархан аварга Ш.Батсуурь, улсын начин, хурандаа генерал Ж.Авхиа, Найдандорж гэсэн хэсэг бөхчүүд байсан даа. Миний бие “Хилчин” нийгэмлэгт байхдаа хөл бөмбөг тоглоно, штанк өргөнө, үндэсний бөхөөрөө барилдана.

Хажуугаар нь цэргийн гурван төрөлт тэмцээнд оролцдог байлаа. Мөн ажиллаж байхдаа олон орноор явж, тэмцээн уралдаанд оролцсон. Герман, Чехословак, Унгар гэх мэт олон оронд тэмцээн уралдаанд орж байсан.

-Та тэгэхээр цэргийн алба хаасан цагаасаа эхлээд л үндэсний бөхийн спортоор хичээллэсэн юм байна шүү дээ?

-Тийм ээ. Цэрэгт ирээд Туул голын зах дээр каринтинд гарчихсан үе байлаа. Тэгтэл нэг өдөр генерал Жамъян Хөвсгөлийн цэргүүдтэй уулзахаар ирэв. “Та нар дунд барилддаг хүн байна уу? Хэрвээ барилддаг хүн байвал Хязгаарын газарт авна” гэв.

Тэгэхэд би Ванчинхорлоогийн хамт гар өргөөд улмаар шалгуулж Хязгаарын газарт ирсэн түүхтэй. Цэрэгт ирэхдээ би-их тарган байлaа Тийм болохоор надад таардаг дүрэмт хувцас гэж байдаггүй. Дөрвөн сарын дараа арай гэж захиапгаар нэг дүрэмт хувцас оёулж өгч билээ.

Харуул манаанд явдаг ч үгүй, ангидаа л байж байдагсан. Нэг удаа манай ангид Улсын заан Төмөртогтох ирж баридодаг цэргүүдийг сонгож авахад нь намайг явуулсан юм. Ингэж анх удаа цирк гэдэг газар орж үзлээ. Хөдөөний надад циркийн үзүүлбэр их сонин санагдана.

Анх барилдахдаа эсгий гутал өмсчихсөн хүү Даян аварца Ц.Чимэд-Очирт амлуулан барилдаж байснаа ер мартдаггүй. Болоогүй ээ, аваргыг унагачихпаа. Тэгсэн аварга ахин барилдахаар ^болоход нь ахиад л давчихсан. Үүний дараа улсын арслан гэсэн жижигхэн биетэй бөхтэй таарлаа. “За аваргыг унагачихсан юм чинь энэ ч дээ” гэж бодоод баридцтал нэг л мэдэхэд дээшээ хараад уначихсан хэвтэж байж билээ.

Тэгэхэд яаснаа ер мэддэггүй. Гартаа шар торгоны өөдөс атгаад л уначихсан байсан юм. Би шинэ зодог шуудагных нь үзүүрээс өм татаад уначихсан хэрэг. Тэгэхэд надаар зодог шуудгаа төлүүлнэ гэж айлгаж билээ. Би тэр үед их тарган байсан болохоор намайг гавъяат жүжигчин Дорж, Дамдинсүрэн хоёр гэдсээ булчин болго гэж үүрэгдэв.

“64 кг-ын гир өгөөд гурван сар дасгал хийхэд гэдэс чинь алга болно" гэсэн юм. Би ч ангийнхаа даргад гурван сар дасгал хийх ёстой гэдгээ хэлээд бэлтгэл байнга хийлээ. Үнэхээр хэлснээр нь гурван сарын дараа гэхэд тэвхийсэн залуу болсон доо. Тэгээд цирк дээр яваад очтол одоо шалгана гээд өндөр дээрээс гэдсэн дээр минь гир шидсэнсэн.

Ш.Батсуурь бид хоёр долоо хоног бүр ярьж байгаад ээлжилж түрүүлнэ. Нэг удаа түрүүлэ.тэд 100 төгрөг өгдөг. Циркийн дарга гурван жилийн хугацаанд барилдаж түрүүлсэн мөнгийг минь цуглуулж байгаад 10.500 төгрөг өгсөн юм.

Намайг цэргээс халахгүй гэж нутагтаа 45 хоногийн чөлөөгөөр яваад ир гэв. Надад дэслэгч цол өгч, бензин тасгийн даргаар ажилд авснаар би Хязгаарын цэрэггэй үүрд холбогдсон хүн байгаа юм.

-Та ингэхэд улсад хэдэн жил барилдсан бэ?

-Би улсад 11 жил барилдсан. Улсын заан цол авснаас хойш долоон жил дараалан улсын наадамд барилдаж дөрөвт үлдэж байлаа. Хэр баргийн бөхчүүд НАХЯ-ны бөхчүүдийг амалж авахгүй.

Батлан хамгаалах яам бас нэлээн бөхчүүдтэй. Хоорондоо бөхөөрөө их өрсөлдөнө. Ямар сайндаа генерал Лхагвасүрэн бөхчүүддээ, “Хязгаарын газрын Ш.Батсуурь, Ц.Бадамсэрээжид хоёрыг долоо давуулалгүй унагах хэрэгтэй” гэсэн үүргийг өгсөн байхав.

Ингэж 11 жил барилдаж бэртэл авсны улмаас болж гурван жил барилдаагүй. Гурван жипийн дараа бэртэл маань бүрэн эдгэрээгүй тул ахиж улсын наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гараагүй дээ.

1956 онд аварга Ш.Батсуурь бид хоёр Парага хотод социалист орнуудын спартикадад явж Монгол бөхийн барилдааны арга техникүүдийг үзүүлэх үүрэг өгснөөр сар гаруйн хугацаанд Парагад байсан юм.

-Та хилээр хэр явж байв уу?

-Явж байгаагүй. Тиймээс надад яг хил хязгаарын талаарх ойлголт тун муу даа. Гэхдээ би гэрийнхээ бяцхан музейн хамгийн дээд талд нь НАХЯ-нд ажиллаж байхдаа өмсч байсан малгай, бүсээ дээдлэн залсан байдаг.

-Та олон шагнал авч байсан байх. Түүнээс хамгийн үнэ цэнэтэй нь чухам аль нь вэ?

-Би тоймтой хэдэн том шагналаа гэрийнхээ музейд залсан. Харин жижиг шагналуудаа сумынхаа музейд хадгалуулсан. Улсад 60 гаруй жил ажиллахдаа гавъяа шатал их л авлаа.

Тэр бүхнээс хамгийн хүндтэй нь 1990 онд авсан СГЗ цол минь. Бас Хязгаарын газарт байхдаа спортын уралдаан тэмцээнд сайн оролцож байсныг минь үнэлж “Онц хилчин” тэмдгээр шагнаж байсан удаатай.

-Таныг Өвөрмонголд барилдаад түрүүлж байсан талаар дуулсан?

-Би 1955 онд Өвөрмонголд уригдаж шилдэг 12 бөхтэй ярилдаж нэг ч унапгүйгээр түрүүлж байлаа.

-Таны дархан мэхийг бүгд шагшин магтдаг юм билээ. Мэхнийхээ тухай ярьж өгөөч?

-Бөх болгон дархан мэхтэй байх ёстой. Дархан мэхгүйгээр хүнийг тийм амархан хаяж амжилт үзүүлчихнэ гэж байхгүй. Харин миний дархан мэх бол сээрэн дунгуй. Тэр мэхтэйгээ 90 гаруй жил болж байх шив. Мэхийг минь сурсан бөх өнөөдрийг хүртэл гараагүй л байна. Энэ мэх бол хэд хэдэн төрлийн угсраа мэх л дзэ.

-Таны гарын шавь нар гэвэл чухам хэн байдаг бол?

-Монгол Улсын аварга Ч.Бээжин, С.Цэрэн, арслан Ө.Эрдэнэ-Очир байна. Одоо байгаа нь ганц Ө.Эрдэнэ-Очир маань байх шив.

-Таны сэтгэлээс ер гардаггүй ямар барилдаан байна вэ?

-1954 онд арслан болсон ж»глээ улсад үзүүлдээд Налайхын наадамд уригдаж барилдсан юм. Тэгэхэд нэг жаахан хүүхдийг аманд өгчихсөн байв. Тэр хүү 13 орчим настай болов уу гэмээр л харагдаж байсан юм.

Ингээд дээлийнх нь баруун ханцуй тасраад урагдчихсан жаахан бандитай барилдахаар боллоо. Тэгээд өнөөх хүүг барьж авах гээд ухас хийтэл газарт ойччихсон. Тэгээд тэр хүүд бушуухан тахимаа өгөөд гарч билээ. Ингээд бодохоор бөх хүн бүдүүн өвсөнд гэж үнэн үг юм шүү.

-Та хилчдийнхээ талаар ямар бодолтой явдаг вэ. Сайхан дурсамжуудаасаа хуучлаач?

-Хязгаарын газарт л ирж хүн болсон. Үүнийгээ хаана ч хэлнэ. Тухайн үед цэргийн дүрэм гэдэг их чанга хатуу байсан үе. Тэглээ гээд муудсан юм алга. Намайг төлөвшихөд ихээхэн нөлөөлсөн газар.

Нэг удаа Намын үүрийн дарга дуудаад, “Батлахаа гаргаад ир” гэдэг юм байна. Би хувцсаа сольж өмсөхдөө орхичихжээ. Тэпгэл комисс томилж гэр лүү маань явуулж намайг шалгаж байсан юм.

Бас нэг удаа 50 төгрөг өгөөд албаны хэрэгцээнд юм авахуулахэар явуулав. Тэгээд нэг төгрөг үлдэхээр нь өгнө гэж саналгүй гурав хоног аваад явчихжээ. Гэтэл удирдлагаас энэ нөхөр улсын мөнгийг хувьдаа үрэх гэж байсан гээд ихэд зэмлүүлж билээ.

Энэ мэт ажиллаж байх үеийн минь олон сайхан дурсамж бий. Бас нэг удаа Өвөрмонголд явахад удирдлагаас, “Чи дөрвөн хүний зардал хэмнээд таван төрлийн тэмцээнд оролц” гэсэн үүрэг өгсөн юм. Мэдээж би өгсөн үүргийг нь сайн биелүүлж дандаа нэгдүгээр байранд орсон л доо.

-Та хилчиддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Би Хилийн цэргийн байлдагч байсан хүн. Энэ сайхан байгууллагаа төлөөлөн олон ч уралдаан тэмцээнд оролцсон удаатай.

Өнөөдөр хүртэл улсын баяр наздмаар “Хилчин” спорт хорооныхоо бөхчүүдийг барилдахад нь дэмжиж захыг нь мушгиад л сууж байдаг хүн йээ. Цааш цаашдаа олон сайхан хүчит бөхчүүд төрөн гарч ирээсэй гэж ерөөмөөр байна.

-Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Ярилцсан ахлагч М.Уранбайгаль

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин